8o
Улаанбаатар хот
mobile menu

Хувийн хэвшлээ дэмжиж ажиллахыг Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад үүрэг болгов

2018-03-23 15:58:06

“Ажилгүйдэл гэдэг дайсантай тэмцэхийн тулд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хувийн хэвшлээ бүх талаар дэмжих ёстой. Засгийн газар ч татварын болон бусад бодлогоор дэмжинэ” гэв.

Энэ Засгийн газар олон жил яригдаж байгаа асуудлыг шийддэг Засгийн газар байхыг зорьж байгаа. Үүнд орон нутгийн удирдлага, албан тушаалтан, төрийн албан хаагчид хувь нэмрээ оруулах учиртайг Ерөнхий сайд тэмдэглэв.  

   Цаашид:

-  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээнүүдийг хугацаанд нь хийж хэрэгжүүлэх

-  Улсын төсвийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлээ хангаж, сонгон шалгаруулалтыг эртнээс зарлан, шалгарсантай нь гэрээ байгуулан ажилд нь оруулах

-  Төрийн албан хаагчдын ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэж, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, өгсөн үүрэг, даалгаврынхаа биелэлтийг хэлэлцдэг байх

-  Сахилга, хариуцлагыг төрийн байгууллагын бүх шатанд сайжруулахтай холбоотойгоор гаргасан Албан даалгаврыг заалт бүрээр нь хэрэгжүүлж ажиллах зэргийг үүрэг болголоо.

Увс аймгийн хувьд гэр хорооллоо дулаан, цэвэр, бохир усны системд холбох, Боршоо боомтыг олон улсын статустай болгож өргөтгөх, чацарганы үйлдвэр, хөлдөөгч зоорь барих, улаан буудайн тариалалтыг сэргээх, хонины ноос боловсруулах үйлдвэртэй болох зэрэгт Засгийн газраас дэмжлэг, туслалцаа хүсэв.

  Гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд 12,4 км урттай дулааны, 7,1 км цэвэр усны, бохир усны 9 км шугам татах шаардлагатай бөгөөд үүнд 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байна.

 

  Орон нутгийн удирдлагаас тавьсан эдгээр хүсэлтийг боломж, бололцооныхоо хэрээр шийдвэрлэнэ гэж Ерөнхий сайд хэлээд энэ чиглэлээр анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл