8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүйтний эрч суларна

2016-01-30 13:01:00

Ирэх сарын 4-ны өдөр хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг хүргэж байна. Хугацааны эцсээр баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно.бусад хугацаанд бүх нутгаар цас орохгүй.  Салхи 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна.  Хүйтний эрч суларч  Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 29-34 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
50 градусаас илүү хүйтэрч байгаад суларсан болж байна уу.Мэдээ бичих гэж байгаа бол зохих албаны хүмүүсээс нь тодруулга аваад өөрөө түүнийгээ сайн ойлгож байж бичиж байгаач.Элий балай юм бичээд байх юм.
2016/01/31 103.17.108.42
...sularch shunduu 45-50 ...ene odoo sulralt uu hed baigaad sulraad ene ve burhan min
2016/01/31 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment