8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс засуулбал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

2018-03-24 10:10:00

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2018.3.24, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 06.49-19.07
  • Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл