8o
Улаанбаатар хот
mobile menu

Ё.Отгонбаяр эцэст нь итгэмжлэх жуух бичгээ авав

2018-03-24 10:25:00

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээлгэн өгсөн. Тэрбээр АНУ-д суух бүрэн эрхт Элчин сайдаар ажиллах болсон тул ийнхүү ажлаа хүлээлгэн өгсөн юм. 

Монгол Улсыг гадаадад төлөөлж суух хэд, хэдэн Элчин сайд эрхээ нээлгээгүй өчигдрийг хүрсний нэг нь Ё.Отгонбаяр байв. Тухайн улс орнуудад шинээр томилогдох Элчин сайд нарыг Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ баталдаг. Эцэст нь Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичгийг нь өгснөөр Элчин сайдаар томилогдлоо гэсэн үг. Гэтэл Ерөнхийлөгч хэд, хэдэн хүн дээр гацаа үүсгэсэн. Тодруулббал, Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар Ё.Отгонбаярыг, Канад улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Япон улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэр, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурц нарыг томилохоор Засгийн газраас Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-аар батлуулсан. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга эдгээр Элчин сайдуудад итгэмжлэх жуух бичгийг нь гардуулахгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Томилогдохоо хүлээсээр тэд хагас жилийн нүүр үзсэн юм.

Хамгийн сүүд Ерөнхий сайдын зүгээс Ерөнхийлөгчтэй ярилцаж, АНУ-д суух Элчин сайд Ё.Отгонбаярт итгэмжлэгдсэн жуухыг нь олгохоор тохиролцсож байж арай хийн Ё.Отгонбаярт  итгэмжлэх жуух бичгийг нь өгүүлэв. Харин бусдынх нь асуудал бүрхэг байна 


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙГ ГАРДУУЛАН ӨГӨХДӨӨ:

“АНУ-тай хийгдэж байгаа худалдааны эргэлт чамлах хэмжээнд байгаа гэдгийг та мэдэж байгаа байх. Саяхан АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Мөн шинэ жилээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад явуулсан захидлыг та уншсан байх. Элчин сайд хүн очоод их ажил хийх ёстой. Усанд шидсэн чулуу шиг алга болж болохгүй. Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ.Саяхан мөн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-д очихдоо оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллаж өгөөч гэсэн хүсэлтийг маань дамжуулж, их үр дүнтэй айлчлал хийгээд ирсэн. Та очоод энэ ажлыг үргэлжлүүлэх ёстой. Үр дүнг бид дүгнэнэ” гээд Итгэмжлэх жуух бичгийг гардууллаа.

ХАРИН АНУ-Д СУУХ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ, ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ГАРДАН АВСАН Ё.ОТГОНБАЯР:

“Танд баярлалаа. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад явуулсан захидал болон танд ирсэн захидлын хариуг би сайтар уншсан. Захидалд дурдсан асуудал, хоёр улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний гаалийн татварын асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгээ танд зориуд илэрхийлж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын айлчлалын талаар мэдээлэлтэй байгаа. Элчин сайдын яамны зүгээс хамаарах бүх ажлыг хичээнгүйлэн хийнэ” гэлээ.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ENE chini Bayarstogtiin zurag l bna, Battulgad mergej bgaa um uu
2018/03/27 66.181.186.95
Зочин
Монголын ард тумнийг доромжлоод байгаа юмуу
2018/03/25 1.31.125.60
мантуу царайт бүдүүн эрлийз
Хүрэлсүх Баттулга хоер Отгонбаярын дээрэмдсэн мөнгөнөөс Ми Лянь бүдүүн наймаагаар дамжуулан хувь хүртсэн нь тун ч тодорхой байна даа.
2018/03/24 202.21.106.134
мантуу царайт бүдүүн эрлийз
Шаньси мужийн бүдүүн мэлгэр луухаан өөрийн нутгийн данжаад дээрэмчин хятадаа зүтгүүлэн байж явууллаа.Бүдүүн луухаан хамаатнуудаа мөн ч их өөд нь татаж байна даа.
2018/03/24 202.21.106.134
basaev
Гол гаргаж мэдэх нөхөр дөө
2018/03/24 66.181.160.38
МОНГОЛ ЯЛНА
БАТТУЛГА БАНДААШАА АМЕРИК РУУ ЯВУУЛЖ ДОРОМЖЛОН ЯЛЖ БАЙНА.
2018/03/24 202.179.24.58
  • Recent
  • Most Read
  • Most Comment