8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэдийг гадаадад сургах нэрийдлээр залилжээ

2018-03-24 12:30:00

БСШУСЯ-ны зөвшөөрлөөр өндөр хөгжилтэй орнуудад тэтгэлгээр суралцах 2018 оны сонгон шалгаруулалт эхэлсэнтэй холбогдуулан гадаадын их, дээд сургуулиудад суралцуулна,  Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт зуучилна гэх зэргээр иргэдийг залилсан тохиолдол гарчээ. Энэ талаар БСШУСЯ-наас албан ёсны мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд, "БСШУСЯ нь Монгол Улсаас гадаад улсын Засгийн газар, яам, эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу иргэдийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад хамруулдаг. Гэрээ, хэлэлцээрт зааснаар сонгон шалгаруулалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дангаар, эсхүл БСШУСЯ-тай хамтран зохион байгуулдаг. Манай яамнаас зуучлалын зөвшөөрөл авсан гэх нэрийдлээр иргэдийг хохироосон, залилангийн шинжтэй зар, мэдээлэл түгээсэн зэрэг асуудал гарч байна. Одоогийн байдлаар БСШУСЯ-наас зуучлалын зөвшөөрөл олгоогүй болно" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочид
гадаадад сургах ажлыг гарддаг яамны хэсэг нөхөд бүгд дэндүү баяжсан
2018/07/04 202.21.97.90
зчин
гадаадад сургах нэрээ р залилан хийдэг баяр ахлах мэргэжтилтэн иболж урам их авилга нэхнэ
2018/05/08 202.21.97.90
зочин
боловсролын яамны гадаад сургалт хариуцсан хүмүүс хуучин энэ тал дээр ажиллаж байсан яамны хүмүүсийг халах солих замаар зайлуулахгүй бол гаршсан авилгачид шүү дээ цогзолмаа сайдаа
2018/03/30 202.21.103.46
  • Recent
  • Most Read
  • Most Comment