8o
Улаанбаатар хот
mobile menu

Хайрт залуугаа 41 жил хүлээсэн бүсгүйн хөшөөг босгоно

2018-03-24 14:00:00

Мексикийн "Maná" хамтлаг 1997 онд "En el muelle de San Blás" буюу "Сан Бласын усан онгоцны зогсоол” хэмээх энэхүү дуугаа бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ.

Ребека гэдэг нэгэн бүсгүй хайртай залуугаа Сан Бласын зогсоол дээр 41 жил хүлээгээд 2012 онд 63 насандаа өөд болжээ. Тэрээр сүйт бүсгүйн хувцас өмсөөд хайртыгаа өдөр бүр уйтгарлан хүлээдэг байсан гэдэг. Дурлалт залуу нь загасчин байсан бөгөөд далайн аяллаас буцаж ирмэгцээ түүнтэй гэрлэнэ гэж амлажээ. Харамсалтай нь, залуу хар салхинд нэрвэгдэж, нас барсан тул хэзээ ч эргэж ирж чадаагүй юм. Гэсэн ч бүсгүй цөхрөлтгүй хүлээсээр л... 

Хожим нутгийн эрх баригчид Ребекагийн хөшөөг Сан Бласын зогсоол дээр үнэнч хайрын бэлгэ тэмдэг болгон босгохоор шийдвэрлэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл