8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт 17 хэмийн дулаан байна

2018-03-25 09:30:00

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2018 оны 03 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Идэр голын хөндийгөөр 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл