8o
Улаанбаатар хот
mobile menu

Сар шинийн бөхийн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөг байна

2016-01-31 09:30:00

Монголчууд үндэсний их баяр наадам, Цагаан сараар үндэсний бөхийн барилдаанаа шимтэн үздэг уламжлалтай. Тэгвэл эдгээр томоохон бөхийн барилдааныг монгол бөхийн өргөөнд үзэхийг хүссэн бөх сонирхогчдыг хүсэл дээр дөрөөлөн шагийн билет зарж багагүй ашиг олдог хүмүүс цөөнгүй байдаг нь нууц биш. Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдааныг Монголын бөхийн өргөөнд зохион байгуулдаг уламжлалтай. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны хуваарь гарчээ. “Бөхийн баяр” цуврал барилдаан ирэх сарын 5-ны өдөр өсвөрийн бөхийн барилдаанаар эхэлж, нийтийн монгол шандаст, сумын цолтой бөхчүүдийн барилдаанаар үргэлжлэх юм. Өсвөрийн бөхийн барилдаан 14 цагт эхлэх бөгөөд 1999 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд барилдах эрхтэй.

Харин энэ өдөр Нийтийн монгол шандастны барилдааны бүртгэл эхлэх бөгөөд ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцох юм.

Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 06-ны 14 цагт эхэлнэ. (Бүртгэл хоёрдугаар сарын 5, 6-ны 10 цагаас МБӨ-д болно).

Хоёрдугаар сарын 07-ны 14 цагт сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан болно. Энэ өдрийн 10 цагаас бүртгэлийг хийх бөгөөд сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирнэ.

Хоёрдугаар сарын 08-ны 14 цагт Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны үзэгчийн тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байх юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment