09.30 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны гуравдугаар хуралдаан болно.
10.00 цагт “Holiday Inn” зочид буудалд ХНХЯ, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нээлт болно.
11.00 цагт МУИС-ийн Номын санд “МУИС-ийн ахмад багш нарын анхдугаар чуулган” болно.
11.00 цагт Олон нийтийн төвд АТГ хэвлэлийн хурал хийж, 3 дугаар сарын ажлаа мэдээлнэ. Хуралд хэлтсийн дарга нар оролцоно. Эрхэм сэтгүүлч нөхдийг урьж байна. Утас: 80750912
12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Булган аймгийн иргэд Улсын дээд шүүхийн нэр бүхий шүүгчийн хөрөнгийн эх үүсвэрийг шалгуулахаар АТГ-т хандах талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт ШУТИС-ийн аварга шалгаруулах "Робокон-2018" тэмцээн Мэдээлэл, холбооны технологийн сургуульд болно. Утас: 91999222
11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд монгол бичгийн хэрэглээ, түүнд тохиолдож буй асуудлын талаар олон нийтийн ТББ-ууд хамтарч хэвлэлийн бага хурал хийнэ.