8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Басандорж: Уудаг усаараа машин, шалаа угаадаг улс дэлхийн хаана ч байхгүй

Сэтгүүлч Б.Анхтуяа
2018-03-26 08:54:00

Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Дэлхийн усны өдрийг манай улс 10 гаруй жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн. Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатар төдийгүй хөдөө орон нутагт усны бохирдолын асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах болсон. Тэгвэл усны бохирдолыг бууруулах судалгаа хийсэн" Монголын усны түншлэл" ТББ-ын тэргүүн Д.Басандоржтой ярилцлаа.

"Сүүлийн 100 жилд үнэ нь өөрчлөгдөөгүй ганц бүтээгдэхүүн нь ус"

-Энэ сарын дундуур усны анхдугаар чуулга уулзалтыг хийсэн гэсэн. Тус чуулга уулзалтаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

Эхлээд хоёр сайн мэдээ дуулгая.

  1. Улаанбаатарын бохир өмхий үнэрийн асуудал монголчуудыг түгшээж байгаа асуудлыг нэг. Тэнд байгаа лагын хар шороонд хөрс суулгах технологийг судлаад амжилттай үр дүнд хүрсэн байгаа. Мөн усыг цэвэршүүлэх лагийн бохирдолын хэмжээг багасгах туршилт судалгаа нэлээд үр дүнтэй болсон.
  2. "Монголын усны түншлэл" гээд  байгууллага “Дэлхийн усны аюулгүй байдлын төлөө” гэсэн уриатай байдаг. Олон жил усны салбарын талаар ярьлаа. Тэгээд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь зөв зөв оновчтой арга гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэгээд энэ сарын 18-нд хүүхэд залуучуудыг Усны анхдугаар чуулга уулзалтыг хийгээд 2 асуудлыг авч хэлэлцсэн. Нэгдүгээрт, усны үнэ цэнэ үнэлэмжийн асуудал. Хоёдугаарт, усны нөөц ба менежмэнтийн асуудлыг ярьсан.

Усны төлөө олон юмыг ярих биш бодьтой юмыг хийж бүтээх ийм цаг үе ирсэн. Сүүлийн 100 жилд үнэ нь өөрчлөгдөөгүй ганц бүтээгдэхүүн нь ус байгаа. Ийм үнэ цэнэгүй болсон юмыг хайрлаж хамгаалах хэрэгтэй. Усыг стартегийн ач холбогдолтой гэж ойлгохгүй байна. Гэхдээ сүүлийн жилд усыг хайрлан хамгаалах сэтгэлзүй өөчрлөгдөж байна.

-Таны хувьд усны бохирдолыг бууруулах судалгааг хийсэн гэсэн. Усыг бохирдуулж буй хүчин зүйлс нь юу байна. Цаашид үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

-Агаар ус, хөрсний орчны бохирдолын асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал болсон. Усны нөөц асар  их хэмжээгээр бохирдож байна. Жишээ нь 702 км урсдаг Туул гол гэхэд Орхон гол руу нийлэлтээ тус голыг бохирдуулж байна. Цаашаа байгаль далайг бохирдуулах аюултай болсон. Бүх цэвэрлэх байгууламжуудын бохир усыг цэвэрлэдэг байгууламж байх ёстой байтал бохирдуулдаг байгууламж л байна. Туул голын хамгийн том бохирдол нь Улаанбаатар төв цэвэрлэх байгууламж ярьдаг болчихоод байна. “Бохир  ус” гээд хоёр үг байгаа биз. Бохирыг нь авчихаар ус л үлдэнэ. Үүнийг нөөц баялаг гэж харах ёстой. Бохирыг нь авчих юм бол Улаанбаатар хэзээ ч усаар гачигдахгүй. Энэ технологийн судалгааг сүүлийн 5 жил хийж байна. Үндэсний хэмжээний бохир усыг цэвэршүүлэх аргыг бид гаргаж авсан. Манай сайд дарга нар гадагшаа яваад цэвэр ус уучихдаг харин бид нар бохир усыг буцаагаад цэвэрлээд уух боломжтой техник технологийг монголчууд нэвтрүүлсэн байгаа. Улаанбаатарын бохирын үнэр, бохирыг бүрэн цэвэршүүлсэн. Үүнийгээ Засгийн газрын холбогдох гишүүдэд танилцуулсан. Бидний санаачлагыг дэмжих эсэхийг мэдэхгүй байна. Бид нарын зүгээс "Дэлхийн ус"-ны өдрийн хүрээнд энэ асуудлыг шийдэх гарц шийдэлийг гаргаж ирсэн.

"Туул, Орхон, Хангал, Ховд гол маш их бохирдолтой  байна"

-Саарал усыг ашиглах ямар боломж байна вэ?

-Саарал усыг цэвэршүүлээд буцааж ашиглах бололцоотой. Харамсалтай нь цэвэр усны мөнгө 51 мөнгө, цэвэршүүлсэн ус бол 1,70 мөнгө байдаг. Цэвэр усныхаа мөнгийг 3 төгрөг болгочих юм бол саарал усыг ашиглахын төлөө явна. Саарал усыг ашиглахад эдийн засгийн хөшүүрэг байхгүй. Тухайн компани саарал ус ашиглаж байгаа бол төлбөрөөс чөлөөлөх боломж нөхцөл байхгүй. Ингэж зохицуулбал хувийн компани ус хэмнэх тал руу хүчтэй орно.  Нийт 600 сая шоо метр ус хэрэглээний 80 % үйлдвэр хөдөө аж ахуй уул уурхайд хэрэглэгддэг. 16% нь унд ахуйн чиглэлд хэрэглэнэ. Тэгэхээр үйлдвэр талдаа ус хэмнэх бүрэн боломжтой. Монгол орон усны нөөцийн хувьд маш бага ядуу нөөцтэй орон. Тэгэхээр усаа стартегийн ач холбогдолтой зүйл гэж харах ёстой. Төрийн бодлого ч энэ рүү чиглэх ёстой. Нөгөөтэйгүүр гадагшаа урсаад явж байгаа гадаргуун усаа түлхүү ашиглах ёстой байтал газар дор байгаа хаашаа ч урсахгүй усаа ашигладаг ийм цамаан бодлоготой орон. Уудаг усаараа машинаа угааж, шалаа угаадаг улс дэлхийн хаана ч байхгүй. Манай улс ийм байдлаар явсаар байна. Та бохирдуулж байгаа бол төлбөрөө төл гэдэг хууль 2012 онд батлагдсан. Гэтэл өнөөдрийн хүртэл хэрэгжихгүй байна. Дарга нарын үйлдвэрүүд мөнгө төлөх болчихоор хэрэгжихгүй байна уу.  Баталсан хуулиа хэрэгжүүлэх ёстой.

-Сүүлийн хэдэн жил цэвэр усны  нөөц бага үлдсэн гэсэн мэдээлэл гардаг. Энэ талаар судалгаа хийж ажилладаг хүний хувьд манай улсын цэвэр усны нөөц ямар байна вэ?

-Энэ бол худлаа мэдээлэл. Цэвэр усны нөөц дуусна, дундарна гэсэн юм байхгүй. Хэдэн зуун жилийн өмнө байсан усны нөөц байж л байна гэсэн үг. Ямар утгаар хэлж байна гэвэл Улаанбаатар хотын цэвэр усны нөөц 230 м.куб. Усны хэрэглээ 280 м.куб. 50 м.куб дутаж байгаа юм шиг харагдаж байгаа биз. Энийг хүмүүс цэвэр усны нөөц дуусаж байна гэж хараад байна. Улаанбаатарт 180 мянган м.куб усыг төвлөрсөн усан хангамжийн систем ашигладаг. Тэр нь цэвэрлэх байгууламжаар дамжаад Туул гол руу нийлдэг. Тэрний 70%-ийг буцаагаад ашиглачих юм бол усны хомсдолд орохгүй.

-Жилд 1000 гаруй гол горхи ширгэж байна гэсэн тоон мэдээлэл гарсан. Хэрхэн нөхөн сэргээх вэ?

-Энэ бол уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудал. Хүний буруутай үйл ажиллагааг бууруулахаас өөр арга зам байхгүй. Аль болох усаа хэмнэлттэй зарцуулах ёстой. Хур бороо чийг оруулах талаар тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн нийтийн асуудал учраас глобаль түвшинд тэмцэх ёстой. Мөн байгаль орчинтой тэмцэх ёстой. Тийм учраас энэ жил усны өдрийг “Байгалиа гэвэл усаа. Усаа гэвэл байгалиа” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

-Таныг судалгаа хийж байхад манай улсын хамгийн бохирдолтой гол ямар гол байна вэ?

-Монгол орны гол горхийг цэврийн зэргээр ангилдаг арга зүй байдаг. Байгаль орчны төв лабортори энэ судалгааг гаргадаг. Маш их бохирдолтой, бохирдолтой, дунд зэргийн бохирдолтой, цэвэр гэх мэтээр ангилдаг. Бохирдолын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна.  Туул, Орхон, Хангал, Ховд гол маш их бохирдолтой байна. Уул уурхай ашиглаж байгаа сав газруудын голууд бүгд бохирдолтой байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энийг болиулмаар байнаа .
2018/03/26 66.181.183.19
иргэн
Машин угаалгын газрууд усаар үнэнхүү тоглож байна. Хамгийн 1-р асуудал бол машин угаалгын газруудыг цэвэр усаар буюу хэрэглээний цэвэр усаар машин угаалахыг зогсооё.
2018/03/26 122.201.26.169
zochin
yag unen. manaihan zun tuul deer yadag bilee
2018/03/26 64.119.21.184
zochin
saaral us baidag ?? bol ugaalga cheverlegendee achiglamaar bna!!
2018/03/26 202.179.25.152
  • Recent
  • Most Read
  • Most Comment