Иргэний зориг ногоон намаас улс төрийн намуудыг татан буулгах асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн тус намын зүгээс улс төрийн намуудыг татан буулгах ёстой хэмээн үзэж УИХ-д шаардах бичиг хүргүүлж байгаа аж. 2018 оны дөрөвдүгээр сарын 2-5-ны хооронд Д.Сүхбаатарын талбай дээр санал асуулга явагдаж, 5-ны өдрөө улс төрийн жагсаал хийх тул иргэд, төр олон нийтийн байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриаллаа. Улс төрийн намуудыг бодлогын нам биш мөнгөний нам болсон. Парламентад суудалтай хоёр нам өөрсдөө хууль зөрчдөг учраас татан буулгах ёстой хэмээн мэдээлэл хийлээ.
ИЗНН улс төрийн намуудыг татан буулгах асуудлаар жагсаал хийнэ
2018-03-26 12:30:00