8o
Улаанбаатар хот
mobile menu

Е баримтын хоёрдахь азтангууд өнөөдөр тодроно

2016-01-31 13:50:00

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс шинэчлэн баталсан НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр иргэд худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийн урамшууллыг буцаан авах эрхтэй болсон. Өнөөдөр нийтдээ 4800 орчим азтан тодрох юм.

Тэднээс 2-3 нь 20 сая төгрөгийн азтанаар тодрох магадлал өндөр аж. Азтануудыг тодруулах сугалаа өнөөдөр МҮОНРТ-ээр 19.30 цагт шууд цацагдана. 

Нэгдүгээр сарын 17-нд болсон сугалаанд нийтдээ 1,114,929 баримт бүртгэгдсэнээс 1169 баримт эзнээ азтан болгожээ. Одоогийн байдлаар 160 азтан хонжвороо дансандаа шилжүүлэн авсан байна. Харин өчигдөр 500 мянган төгрөгийн азтан болсон гурван иргэнд хонжворыг нь гардуулсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
үнэндээ шал худлаа ш дээ ард түмэний толгойг угааж бна
2016/02/01 103.17.108.42
Зочин
EBARIMT.MN сайт ажиллахгүй. Сугалааны дугаар, үнийн дүнг оруулахад хүлээж авах боломжгүй байна гэсэн хариу байнга ирэх юм. Энэ бол хоосон ШОУ баололтой. Ард түмэн минь бид үнэхээр маллуулж байна даа...
2016/01/31 103.17.108.42
Иргэн
Энэ сугалааны асуудал маш их учир дутагдалтай луйвар маягаар явагдаж байгаа дарагдаж байна. Бөмбөлөг эргүүлж байгаа хүүхэн дээш гарах тоог маш чадамгай зохицуулж байгаа харагдлаа.. Энэ бол ЛУЙВАР...!!!!!
2016/01/31 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment