8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол бөхийн өргөөнд ёс зүйгүй авир гаргасан гарьд Н.Ганбаатар уучлалт гуйжээ

2018-03-26 13:18:00

Үндэсний бөхийн холбооны “Их эе”-ийн хурлаас цэцдийн зөвлөлийн гишүүн Монгол Улсын арслан Д.Ганхуяг, Д.Азжаргал, гарьд И.Доржсамбуу, Д.Рагчаа, заан Ц.Мягмарсүрэн, Ц.Магалжав, Б.Сайнбаяр, харцага Т.Өсөх-Ирээдүй нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Монгол бөхийн өргөөнд ёс зүйгүй авир гаргаж, олон түмнийг бухимдуулахад хүргэсэн гарьд Н.Ганбаатарын уучлалт хүссэнийг заан Ц.Магалжав уламжиллаа. Мөн  Л.Чинбат, Ж.Ганболд тэргүүтэй хүмүүсийн жилийн өмнө зохион байгуулсан “Их эе”-ийн хурал хууль бус гэж энд ирсэн бөхчүүд үзэж байгаа талаараа өөрсдийн байр сууриа илэрхийллээ. МҮБХ-ны тэргүүн өмнө нь холбооныхоо гүйцэтгэх захиралыг томилдог байсан бол шинэ дүрмээр Тэргүүлэгчдээс томилдог болж өөрчилжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Uuruu uuchlal guih zorig dutaa yu? Uuiinh ni amnaas uuchlal sonsmoor bna.
2018/03/26 103.10.21.38
Шүүгч
Хэн ч гэсэн аавыгаа хамгаалж л таарна. Тэр ямар ч буруугүй, харин гайхалтай зөв алхам хийж шүүхийн нэр барьсан бууны нохойнуудын сүнсийг зайлуулсан даа. Ганбаа шиг үр хүүхдүүд улам олшрох болтугай!
2018/03/26 66.181.179.223
irgen
uheh geed orilood bsan novsh .chaddaggui l bhgui yu. tcatcga mini
2018/03/26 202.21.113.86
  • Recent
  • Most Read
  • Most Comment