8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу эмэгтэйчүүд бусдыг дээрэмджээ

2018-03-26 14:57:00

Архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн эмэгтэйчүүд дээрмийн гэмт хэрэг үйлдсэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Тодруулбал, өнгөрөгч бямба гарагийн шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн 5 дугаар хороонд оршин суух хаягтай 20 настай, эмэгтэй М, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн 25 настай, эмэгтэй Г нар нь согтуурсан үедээ бусдыг зодож гар утаснууд болон бэлэн мөнгийг нь дээрэмджээ. Хохирогч нь Баянгол дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 33 настай, эрэгтэй А гэгч бөгөөд уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

Иргэд архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, эрүүл ухаанаа алдан, биеэ хянах чадваргүй болсон үедээ аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдон өөрт болон бусдад эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учруулж байна. Тэдний олонх нь залуучууд буюу 25-35 насны, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байгаа юм. Иймд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзаж, эрүүл мэнд, амь насаа болзошгүй эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Muugii
Huuhend deeremduulj bval hohi ni. Naad 2 baatarlag busguigee sullaj yavuul
2018/03/26 202.21.106.125
zochin
Archaagui er bol doo chaavaas gej emegtei sogtuu hund deeremduulj bdag. Onigoo
2018/03/26 103.10.21.38
  • Recent
  • Most Read
  • Most Comment