8o
Улаанбаатар хот
mobile menu

ННҮГ-ын дарга Д.Одончимэгийг яллагдагчаар татжээ

2018-03-26 14:59:00

Авлигатай тэмцэх газрын сар тутмын 25-ны өдрийн хэвлэлийн хураа өнөөдөр өргөтгөсөн бүрэлдэхүүнээр мэдээлэл хийлээ. Хуралд тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог нар оролцов. Мэдээллээс онцлон тоймлон хүргэе. Өнгөрсөн сард албан тушаалтнуудын ХАСХОМ-т хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад 3 албан тушаалтны ХАСХОМ зөрчилтэй гарсан байна.  Үүнд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Х.Болд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаН.Энхболд нарт албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Мөн 2017 оны ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаагүй Төрийн банкны Бүтээгдэхүүн, хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлүүлсэн. Мөн Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг шалгаж албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой нь тогтоогдсон 9 гомдол, мэдээлэл байна.

Мөрдөн шалгах хэлтсээс 3 дугаар сард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 86 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 40 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 7 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгаж одоо 20 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна. 

УИХ-ын гишүүнээр асан Д.Арвин нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Мөрдөн байцаах хэлтэст төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдийг шалгаж байна. Үүнд нийт 319 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсанаас 21-д нь эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар, 6 хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтай харьяалах прокурорын байгууллагад  шилжүүлсэн байна. 

Тухайлбал, УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий компаниар зураг төсөлгүй барилга бариулж онц их хэмжээний мөнгө завшсан гэх Д.Арвин нарт холбогдох хэрэг, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан, ерөнхий ня-бо Б.Туяа нарт холбогдох улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох улсад 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн нарт холбогдох 1.2 тэрбум төгрөгийн орон сууц авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэг, Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар улсад 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг, Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Бат-Эрдэнэ нь бусдаас газрын төлбөр нэрийдлээр албаны эрх мэдлээ урвуулан ашиглан өөртөө давуу байдал бий болгон мөнгө завшсан зэрэг нийт 26 холбогдогчтой 24,4 тэрбум төгрөгийн хохиролтой 21 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Мөн доорх эрүүгийн хэргүүдийг шийдвэрлэхээр ажиллагаа явуулж байна. 

Үүнд ННҮГ-ын дарга Д.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөн, 2012-2017 онуудад өөрсдийн хамаарал бүхий 9 компаниар дамжуулан  онц их хэмжээний мөнгө завшсан хэрэгт Д.Одончимэг нарыг  эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд нэмж тогтоогдсон үйлдлүүдэд ял нэмж сонсгох ажиллагаа явуулж байна. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна. 

Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
teneg setguulch
ННҮГ gej yugaa xeleed bga mal bee
2018/03/27 64.119.27.107
Зочин
Баасанг АТГ ын даргаар томилчихвол харин ч авилгалчид айж мэднэ шуу. Естой зоригтой ч ажилаа хийнэ
2018/03/26 64.119.20.115
mongolia
АТГ- н АЖИЛ СЭРГЭЖ БАЙГАА НЬ БААСАН АВГАЙН ГАВЬЯА ЛАВ БИШ ТЭР ИНГЭЖ ЯРЬЖ НЭРЭЭ НАМИРУУЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ БҮТЭХГҮЙ АРД ТҮМЭН УХААНТАЙ ДАА УХААНТАЙ
2018/03/26 103.26.193.203
Зочин
АВИЛАГТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР АЖЛАА ОВОО ХИЙГЭЭД ЭХЭЛМЭГЦ АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙНА УДААН БАЙНА ГЭЖ ЯРИГСАДЫН НЭГ ХЭ ЭГ НЬ ТУШААЛ ГОРДОГСОД НӨГӨӨ ХЭСЭГ НЬ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙГААД УНАГАЖ ХЭРГЭЭ ДАЛДЛАХ ГЭСЭН 2 ТАЛ БАЙ
2018/03/26 103.26.193.203
ЗОЧИН
АТГ ҮНЭХЭЭР ХҮНД СУРТАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА. ШАЛГА ШАЛГА БАС ДАХИН ШАЛГА.
2018/03/26 202.9.44.80
ХЭРЭГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСЛАА Л ГЭЭД БАЙДАГ ИЙМ УЧИРТАЙ ЮМ БАЙНА.
319 ХЭРЭГТ МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСНААС 27 Г НЬ ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА ҮНЭХЭЭР УДААН ХҮНД АЖИЛЛАЖ БАЙНА ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ Ш ДЭЭ 1 ХЭРГИЙГ 1-2 ӨДӨР Т ШИЙДХҮҮ БҮХЭЛ БҮТЭН 1 ЖИЛИЙН ХУГАЦАА ЯАГААД Ч
2018/03/26 202.9.44.73
Тянь Фу Тай
Хайяааааооо Өнөдөл далагаа Малгашоо хулгачооо Хайяааааооо ийхаа мааоууу бааа ийхаа мууу бааа Хайяааааооо .
2018/03/26 180.149.78.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment