8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Батбаатар: Манай нам татан буугдахад бэлэн байна

2018-03-26 17:07:46


ИЗНН-аас улс төрийн намуудыг татан буулгах шаардлагыг УИХ-д хүргүүлэх болсон талаараа мэдээлэл хийсэн. Тэд улс төрийн намуудыг татан буулгах болсон асуудлаар иргэдийн санал, зөвлөмжийг ирэх сарын 2-ны өдөр Төв талбайд авах юм байна. Харин намуудыг татан буулгахыг шаардсан жагсаалыг ирэх сарын 5-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Уг асуудлаар УИХ-ын гишүүн асан ИЗНН-ын дэд дарга Б.Батбаатараас тодрууллаа. 

-    Улс төрийн намуудыг яагаад заавал татан буулгах ёстой гэж үзэж байгаа юм бэ. Улс төрийн намын тухай хуулиа өөрчлөөд намуудаа бодлогын нам болгох чиглэл рүү ажиллавал зүгээр биш үү? 

-    Өнөөдөр улс төрийн намууд дотоод үйл ажиллагаандаа энгийн гишүүдээ барьцаалах хэлбэр рүү шилжсэн байна. Тухайн орон нутагт амьдарч, ажиллаж буй хүмүүсийг намын гишүүнчлэл харъяалалаар нь ялгаж ажилтай байх үгүйг нь хүртэл шийдэж байна. Намын талцлаас үүдэн иргэдийг ажлын байраар нь дарамтлах цаашлаад олон зүйлээр хавчиж байна. Энэ нөхцөл байдлыг засах ганц боломж нь улс төрийн намуудыг татан буулгах юм. Өнөөдөр Монголын иргэдийнхээ эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг олгоё. Үүний дараа өөрсдийн үзэл бодол итгэл үнэмшлээр ойрхон хүмүүс нэгдэж, нягтарч нам байгуулах боломж нь нээлттэй болох юм. Намын гишүүнчлэлгүй болгох эсвэл улс төрийн намын тухай хуулиа сайжруулах гэх мэт өөр аргууд байсан уу гэвэл байсан. Гэхдээ 10 гаруй жилд намууд энэ асуудлыг ярьсан ч дорвитой ганц ч алхамыг хийгээгүй байна шүү дээ. Тэдэнд улс төрийн намуудыг чадавхижуулах, сайжруулах чадамж алга. 

-    Өнөөдөр МАН-ыг татан буулгахаар боллоо гэхэд тус намын жирийн гишүүдийн эрхийг хэн хангах юм бэ? 

-   Тус намын гишүүдэд дахин улс төрийн намыг хамтран байгуулах эрхийг өгөх үүднээс бүх улс төрийн намыг татан буулгаж шинээр нам байгуулах ёстой гэж үзэж байгаа юм. 

-    Танай нам ч мөн татан буугдахад бэлэн байна уу? 

-  Манай нам ч мөн татан буугдахад бэлэн. Улс төрийн намуудыг шинэчлэх, үйл ажиллагааг цэвэршүүлэхэд манайх бусдыгаа манлайлна. 

-    Парламентад суудалтай хоёр намынхаа саналыг сонссон уу? 

-   Эрх барьж буй хоёр намтай зөвшилцөөгүй. Бид шаардлагыг хүргүүлж байна. Шаардлагыг захиалгаар бус хүсэл зоригоор хийдэг. Уг асуудлаар иргэдийн саналыг ирэх сарын 2-ны өдөр Төв талбайдаа авна. Иргэдийн гарын үсгийг шаардлагын дагуу УИХ-д хүргүүлнэ. 

-    Парламентад суудалтай хоёр нам өөрсдийгөө татан буулгана гэж та бодож байгаа юм уу? 

-  УИХ нь хууль тогтоогчийнхоо хувьд хууль баталж бүх намыг татан буулгах дараагийн намыг үүсгэн байгуулах, харилцааг нь зохион байгуулах, тоглоомын дүрэм зэргийг нь тодорхой болгож батална. Үүний дараа шинээр намыг байгуулна. УИХ бидний шаардлагыг хүлээж авахгүй, улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхгүй, улс төрийн дахин хувиарлалтыг хийж чадахгүй бол Улсын дээд шүүхэд хандана.   Улс төрийн хүчнийхэнд 10 хувь нь эерэг шүү дээ. Тэр хэсгийн дэмжлэг оролцоо болон иргэд, иргэний нийгмийн байгууллагын дэмжлэгээр бүх зүйлийг өөрчилж болно гэж бодож байна. 1990 оны Ардчилсан хувьсгалд иргэд оролцож шинэчлэлийг эхлүүлж чадсан шүү дээ. Түүн шиг хувьсгалыг хийж чадах эсэх нь биднээс хамаарна.Жижиг хэмжээний өөрчлөлтөөр бид эрүүлжихгүй юм байна. 

- Парламентад суудалгүй танайх шиг нам сонгуулиас бусад үед идэвхгүй байна. Сонгуулиар гарч ирээд санал хуваахаас өөр ажил хийдэггүй хэмээн та нарыг шүүмжилдэг. Та бүхэн өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж идэвхтэй байж болдоггүй юм уу? 

-  Бид бусадтайгаа хамтарч ажиллаж байгаа. Парламентад суудалтай болон суудалгүй намуудтайгаа хамтарч ажилласаар байна. Улс орны төрийн бодлогыг өөрчилье шинэчилье гэж байнга ярьдаг ч үр дүнд хүрээгүй байна. Монгол улсад 28 нам байгаа ч үйл ажиллагаа нь идэвхжихгүй, хөгжихгүй байгаа учраас л улс төрийн намуудыг татан буулгах асуудлыг ярьж байгаа юм. Үзэл санааны нэгдлүүд нэгдэж байж л улс орон хөгжинө гэсэн гарцыг бид харж байгаа. 

Т.Хулан
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Монхүү
хөгжлийн бодлогын нам дахин байгуулж болноо...
2018/04/08 27.123.214.120
Иргэн
Танай нам гэж тамга тэмдэгнээс өөр юмгүй ш дээ.Ёр нь тэгээд идэх идэш олдохгүй юм чинь цаашаа...
2018/03/30 59.153.112.27
Ард
Намгүй хөгжих цаг болсоон. Нам нэрээр улс төрд гарч идэж уудаг хулгайч нараас салах хэрэгтэй. Одоо бүр нам дотроо талцаж нэг нэгийгээ барьж иддэг араатөн шиг аашлах болжээ. Хятал улс намгүй хөгжихөөр
2018/03/27 139.5.217.181
ЦОДГОРХҮҮ. Т
ЭНЭ ХҮН ХИЙХ ЮМАА МӨН ОЛЖ ЯДАЖЭЭ ДЭЭ
2018/03/26 103.26.193.203
Иргэн
Батын батбаатар гэж нам дагаж албан тушаал горьдсон золиг байгаа юм даа .
2018/03/26 202.9.43.29
Nam bus irgen
Mongold ene olin namin hereg uneer alga. Buun karier alban tushaaliin heneetnuud doldoi narin buleglel.
2018/03/26 139.5.218.235
  • Recent
  • Most Read
  • Most Comment