8o
Улаанбаатар хот
mobile menu

Дөрөвдүгээр сарын 15-наас дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах санал гаргалаа

2018-03-27 08:06:35

Замын цагдаагийн газрын уулзварын гүүрэн гарцын талаар Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцууллаа.

Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд 1.6 жил үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгоор автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор тухайн хэсэгт найман жижиг замыг шинээр барих, өргөтгөхөд 1.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Тухайлбал,

Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.4 км автозам барихад 393 сая төгрөг,
Нийслэл хүрээ өргөн чөлөөг Удирдлагын академитай холбох 0.3 км автозам барихад 198.2 сая,
Хүннүгийн гудамж-Саруул хотхон-Соёлж чиглэлд 0.3 км автозамыг хашлагажуулахад 31.6 сая төгрөг шаардлагатай аж.
Мөн Автозамчдын гудамжийг 13 дугаар хороололтой холбох 0.14 км гүүр барихаар төлөвлөсөн байна.

Энэхүү бүтээн байгуулалттай холбоотойгоор нийслэлийн автозамын түгжрэлийг сааруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтад түр хугацаанд буюу ирэх сарын 15-наас аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай аж. Ажлын хэсгээс хоёр төрлийн санал боловсруулсан байна.

Нэгдүгээрт,

 дугаарын хязгаарлалтыг зөвхөн Бага тойрууд хэрэгжүүлэх. Ингэхдээ даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийг амраах. Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй байх боломжтой хэмээн үзэж байгаа аж.

Хоёрдугаар хувилбар нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах санал гаргасан байна.

Цаашдаа Багшийн дээд, Арслантай гүүр, Бөхийн өргөө, 100 айл болон Баянбүрд, Саппорогийн уулзвар зэрэг нийт 20 байршилд олон түвшний огтлолцол буюу гүүрэн гарцтай болгохоор төлөвлөж байгаа аж.

Ингэснээр Улаанбаатар хотын автозамыг түгжрэлгүй болгох, дугаарын хязгаарлалтыг цуцлах боломж бүрдэх юм байна. Энэхүү төлөвлөгөөг Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжсэн тохиолдолд зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлэхэд бэлэн гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тодотгож байлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ард
Энэ тэнэглэлээ одоо болимоор юм.
2018/04/01 59.153.113.227
отгоо
ганц машинаар холоо залгууладаг хүн яах бэя?
2018/03/27 66.181.176.163
зочин
Таг зогсоож аваад л 2020 ондтой золгох нь дээ. Тэгээд юу болохыг нь харах байлгүй.
2018/03/27 202.179.26.26
Zochin
Er ni zamiin tugjrel bidnii buruugaas bolj uuseegui, hotiin udirdlaga, hot tolovloltiin buruu. Yahleeree ingej erh ashgaa ta naraar zorchuulj amidrah yostoi ym. Hodoo oron nutgaa ternii orond hogjuul
2018/03/27 122.201.17.254
Зочин
Сонгуулийн шоу биш байгаасай
2018/03/27 202.170.84.23
  • Recent
  • Most Read
  • Most Comment