8o
Улаанбаатар хот
mobile menu

Энтеровирусын халдвараас хэрхэн сэргийлэх вэ

2018-03-27 08:07:00

Энэ оны эхний 2 сарын байдлаар улсын хэмжээнд энтеровируст халдвараар 328 хүн өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 42, сүүлийн 5 жилийн дундажаас 66 тохиолдлоор их байна.  Өвчлөл 2 хүртэлх насны хүүхдийн дунд зонхилж байгаа бөгөөд урин дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг ЭМЯ-наас өгч байна. 

Гарыг сайтар савандаж угаах;
Хүүхдийн дархлааг сайжруулах, амин дэмээр баялаг илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх;
Амин дэмээр баялаг чацаргана, аньс, нэрс, аарц, үзэмний шүүсийг түлхүү хэрэглэх;
Улиралд тохируулан хувцаслах;
Бага насны хүүхдийг олон нийтийн газар, айлаар дагуулж явахгүй байх;
Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх;
Жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх;
Хүүхдийн аяга, тавгийг дамжуулж хэрэглэхгүй байх;
Гудамж, талбайгаас хүнс, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх;
Хаалганы бариул, утас, хүүхдийн тоглоом,  хүүхэд хүрч болох талбайг саван, сод, давстай усаар угаах;
Гэртээ агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ хийх;
Нүхэн жорлон, угаадасны нүхийг жавелион, клорсепт, гипохлорт кальци зэрэг хлор агуулсан нэгдлүүд болон халуун үнс, модны үртэсийг хийж, сард нэг удаа халдваргүйжүүлэх;
Хүүхэд халуурах, биеэр тууралт гарах, нус шүлс гоожих, хоолой өвдөх, суулгах, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл өрхийн эмчид хандах;
Дээрх шинж тэмдэг илэрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй гэрт нь тусгаарлах;

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment