8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Дуламсүрэн: О.Одсүрэн удаа дарааллан Богдхан уулын Дархан цаазат газарт газар ухахыг оролдож байна

Сэтгүүлч Д.Нэргүй
2018-03-27 08:36:00

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газарт буюу Зайсангийн зүүн аманд иргэн О.Одсүрэн зөвшөөрөлгүй, хууль бусаар газар ухаж, ухахыг завдсан хэрэг өнгөрсөн 7 хоногт гарсан билээ. Тус хэргийн талаар Богдхан уулсы Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнтэй ярилцлаа.  

-Өнгөрсөн 7 хоногт иргэн О.Одсүрэн зөвшөөрөлгүй хууль бусаар Зайсан зүүн аманд газар ухсан хэрэг гарсан. Энэ хэргийг хэрхэн шийдвэрлээд байна вэ?

- Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан толгойн зүүн талд иргэн О.Одсүрэн нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын суурийн газар шорооны ажил явуулж, Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан үйлдэл гаргасан. Тус иргэний гаргасан энэхүү үйлдэл нь хүрээлэн байгаа орчинд шууд ба шууд бусаар хохирол учруулж болох нөхцөл байдал үүсгэсэн. Тиймээ  Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Зөрчлийн хэрэг нээн үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай Нийслэлийн прокурорын газрын тогтоолоор үйл ажиллагааг нь зогсоосон. Одоогоор хяналт шалгалтын ажил явуулж байна. Энэ нь олон жиийн өмнөөс эхлэлтэй хэрэг. Иргэн О.Одсүрэн нь удаа дарааллан Богдхан уулын Дархан цаазат газарт газар ухаж, ухахыг оролдож байна.

-Иргэн О.Одсүрэн өмнө нь бас газар ухаж байсан гэсэн үг үү?

-Иргэн О.Одсүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хоёр жил гарантай болж байна. Хэргийг ХУД-ийн Прокурорын газраас 2016 оны 11 дүгээр сард хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн барилгын нурааж газар чөлөөлүүлэх талаар ХУД-ийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт 2015, 2016, 2017 онуудад удаа дараа хандсан боловч газар чөлөөлөх шийдвэр гаргаагүй болно. Хамгаалалтын захиргаанаас 2017 онд НМХГ-ын Дэд бүтэц барилга техникийн хяналтын хэлтэст зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явагдаж байгаа талаар гомдол хүргүүлж Зөрчлийн хэрэг үүсгүүлэн шалгуулж байна.

Иргэн О.Одсүрэнгийн энэхүү хууль тогтоомж зөрчсөн үйлдэл байдал Богдхан уулын дархан цаазат газрын халдашгүй дархан байдлыг хөндөж байгаа хэрэг юм. Үүгээр зогсохгүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл 33 дугаар зүйл, 36 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4. “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д “Барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно”, Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.12-д “Эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх” гэж заасныг зөрчсөн үйлдэл болоод байна.

Энэ талаар нь тус иргэн шаардлагатай шаардах албан тооц, бичиг хүргүүлсэн ч бидний шаардлагыг хүлээж авахгүй гэнэт ирж газар ухаж эхэлдэг. Заримдаа машин техник авч ирээд шөнө оройн цагаар ухахыг завддаг.

-Иргэн О.Одсүрэнд газар ухах зөвшөөрөл нь бий юу. Ямар учраас энэ газрыг ухаж байгаа талаараа юу гэж тайлбарлаж байна вэ?

-БОАЖЯ-наас газар ашиглах зөвшөөрлөө авчихсан гэх үндэслэлээр ийнхүү Зайсангийн зүүн аманд газар ухаж байна. Гэтэл иргэн О.Одсүрэн нь тухайн газраа эзэмших зөвшөөрөлгүй. Тэгэхээр Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс ухаж болохгүй гэсэн шаардлага тавьсан байна. Тус шаардлагыг иргэн О.Одсүрэн хүлээж авахгүй байна.

-Ер нь Төрийн тусгай хамгаалалттай болон, дархан цаазат газруудад ийнхүү хууль, бусаар зөвшөөрөлгүй газар ухахыг завдсан хэрэг нэг биш удаа гарч байна гэдгийг та онцолж байна. Өөр ийм үйлдэл гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд хэр байна вэ?

-Ийм хэрэг ер нь гардаг. Нэг жишээ дурдахад Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн аманд иргэн Б.Дайчинхүүнь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, бусдын ашиглалтын газарт тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсны улмаас тухайн газрын унаган төрх байдал алдагдахад хүрэх нөхцөл байдал үүссэн. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1.1, 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх, 12.1 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт /дархан цаазат газар/ хориглосон үйл ажиллагаа явуулан холбогдох хуулийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй

иргэн Б.Дайчинхүүд холбогдох зөрчлийн 1802000041 дугаартай хэрэгт ажиллагаа явуулахад Холбогдогч Б.Дайчинхүү Хан-Уул дүүргийн 11 хороо, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд талд 12*16 харьцаатай гурван давхар төмөр карказ угсрахдаа Газар ашиглах эрхийн гэрчилгээ, газар ашиглах гурвалсан гэрээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, батлагдсан зураг төсөлгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулаж байгаа нь баримтаар, зөвшөөрөлгүй хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон.

Энэ хэрэгт хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018-02-23-ны өдрийн А/37 тоот “Хууль бус зөвшөөрөлгүй баригдсан хашаа, байшин, барилга байгууламжийг буулгах тухай” шийдвэрээр буулгах арга хэмжээг авахаар ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
nara
Дуламсүрэн дарга ажил руугаа сайн орохгүй албан тасалгаанаасаа ажлаа явуулдаг юм байна. Газар дээр нь ерөөсөө очиж үзээгүй хүн байна
2018/03/28 122.201.23.83
irgen
hotoor duuren nutgaa orhij irsen orkuud, amtai bolgon n hutsdag bolson. ed naraas bolj taiwan ch amidarj chadahguin. uursdiin zailuul. chadaj baival luvangaa yaah n yamar hamaa baina yadargaanuudaa.
2018/03/27 103.26.195.161
Зэнээ
Дархан цаазат уулыг УИХ-ын гишүүд эрх мэдэлтнүүд ухаад дУУСЛАА Одоо Зайсантолгой 1 баяны эзэмшил болоод АЛГА болчихсон бна Монголд хуулт хяналт, удирдлага бна уууууууууу
2018/03/27 202.179.24.110
zochin
Иргэн О.Одсүрэн гэдэг чинь УИХ-ын гишүүн байсан Гүндалайгийн эгчийнх нь хүүхэд. Хөдөө байдаг ямар ч буруугүй залуу. Гүндалай л нэрийг нь ашиглаж газар авсан байх
2018/03/27 122.201.23.83
Bur hashaa tataj bgaad uhaj bn, uhsaar bn. Duraaraa avirlasan huniig tur yaj ch chaddaggui yum uu?
fff
2018/03/27 103.26.195.184
эх орон
Дээр үед хятадын Дайчинхүү- ийн пүүс гэж байсан.Наад нөхрөө шалгаа
2018/03/27 202.131.236.250
  • Recent
  • Most Read
  • Most Comment