8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ипотекийн зээлийн журмыг хэлэлцэнэ

2018-03-27 09:45:48

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 13:00 цагаас эхлэх тов гарчээ.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд орон нутагт албан томилолттой байсан тул хуралдаан болоогүй.

Үүнтэй холбогдуулан долоо хоног бүрийн Лхагва гарагт болдог хуралдааныг урагшлуулсан байна.

Өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх” төсөл, Орон сууц хувьчлах, Ипотекийн хөтөлбөрийн журам батлах зэрэг 17 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ДЭЛГЭРЭНГҮЙ:

 

  Танилцуулах асуудал

“2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар

Г.ЗАНДАНШАТАР

2   

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар

Г.ЗАНДАНШАТАР

3  

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2017 оны жилийн эцсийн дүнгийн талаар

Г.ЗАНДАНШАТАР

4  

Төрийн өмчийн компаниудын 2017 оны үйл ажиллагааны талаар*

Г.ЗАНДАНШАТАР

5   

Сургууль, цэцэрлэгийн газрын асуудлын талаар*

Г.ЗАНДАНШАТАР

6  

Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар

Г.ЗАНДАНШАТАР

7   

Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар*

Г.ЗАНДАНШАТАР

8  

Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Н. ЭНХБОЛД

9   

Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Ц.ДАВААСҮРЭН

10  

Эмээлт хөнгөн үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийг санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар

Б.БАТЗОРИГ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment