8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн банкны газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

2018-03-27 09:46:00

АТГ-аас энэ сард хийсэн ажлын тайлан мэдээллээ өчигдөр танилцуулсан юм. Энэ үеэр Төрийн банкны зарим удирлагуудыг ажлаас нь чөлөөлсөн гэдгийг онцлов. Тодруулбал, АТГ-аас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэгт хийсэн хяналт шалгалтын явцад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Х.Болд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчил илэрсэн  байна. Улмаар зарим албан тушаалтнуудын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан аж. Мөн  Төрийн банкны Бүтээгдэхүүн, хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяр ХАСХОМ-оо хуулийн хугацаанд гаргаагүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Дарханы удирдлагыг солих хэрэгтэй. Юу ч мэддэггүй.
2018/03/27 202.9.42.121
  • Recent
  • Most Read
  • Most Comment