12o
Улаанбаатар хот
mobile menu

Оросын байлдааны онгоц Туркийн хилийг дахин зөрчжээ

2016-01-31 14:07:00

Туркийн Гадаад хэргийн сайд “Оросын байлдааны онгоц өнгөрсөн баасан гаригт 11.46 цагийн орчимд Турк улсын агаарын хилийг зөрчсөн” гэж мэдэгджээ. “Ийнхүү Оросын байлдааны онгоц Туркийн хилийг хоёр дахь удаагаа зөрчлөө” хэмээн сайд мэдэгдлийнхээ үеэр дурьдсан байна.

“Хэрвээ Оросын байлдааны онгоц үргэлжлүүлэн Туркийн агаарын хилийг зөрчвөл хариу арга хэмжээ авна” хэмээн Анкарагийн удирдлагууд сануулжээ.

Байлдааны онгоцууд Туркийн Сири улстай залгаа орших хилийг зөрчсөн гэв. Харин энэхүү мэдээллийг Москвагийн удирдлагууд эрс үгүйсгэж “Худал суртал” гэж хариу мэдэгдсэн байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Оросын байлдааны “Су 24” онгоцыг хууль бусаар хил зөрчсөн хэмээж, Туркийн сөнөөгч “F-16” онгоц пуужингаар харваж, устгасан билээ.  Уг үйл явдлын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус улсын эсрэг эдийн засаг, худалдаа, виз болон аялал жуучлалын салбарт хориг тавьсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
tyrk hydlaa yarij baihgyi uy
2016/02/01 103.17.108.42
агуу их оросын ард түмэн бид хамт шүү
2016/01/31 103.17.108.42
зочин
Энэ оросууд туркийг өдөөн хатгаж байна.
2016/01/31 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment