8o
Улаанбаатар хот
mobile menu

ОРОСУУД эрэгтэйчүүдийн 10 жингийн долоод нь түрүүллээ

2018-03-27 09:51:00

Болгарын алдарт бөх Дан Колов болон Николай Петровын нэрэмжит чөлөөт бөх, сонгомол бөхийн олон улсын уламжлалт тэмцээн гуравдугаар сарын 22-25-нд Болгарын нийслэл Софигийн "Асикс Арена"-д боллоо. 56 дахь удаагийн тэмцээнд 32 орны 500 гаруй тамирчин чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүд, сонгомол бөхийн тус бүр 10 жинд өрсөлдөв. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг Софигийн дэвжээнд ганцаараа зодоглож 62 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн билээ. 
Эрэгтэйчүүдийн ангилалд хойд хөршөөс олимп, дэлхийн аварга Абдулрашид Садулаев тэргүүтэй нэлээд хүчирхэг бүрэлдэхүүнтэй баг Болгарын нийслэлд зодоглосон юм. 61 кг-ын жинд эзэн орны Владимир Дубов, 74 кг-д Италийн Франк Чамизо, 125 кг-д Гено Петриашвили нар аваргалсан бол үлдсэн долоон жинд Оросууд түрүү булаав. Эмэгтэйчүүдийн ангилалд Польшийн бөхчүүд гурван алтан медаль хүртсэн бол Азербайжан, Болгар, ОХУ, Герман, Чех, Турк, Унгарын бөхчүүд тус бүр нэг жинд түрүүллээ.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН
Эрэгтэйчүүдийн 57 кг: 1. Заур Угуев (ОХУ) 2. Зохейр Эль-Куаррак (Франц) 3. Барыш Кайа, Ахмет Пекер (хоёул Турк)
61 кг: 1. Владимир Дубов (Болгар) 2. Шинго Аримото (Япон) 3. Режеп Топал (Турк), Отари Гогава (Гүрж)
65 кг: 1. Гажимурад Рашидов (ОХУ) 2 Василь Шуптар 3. Гор Оганесян (хоёул Украин), Селахетдин Киличсалаян (Турк)
70 кг: 1. Ильяс Бекбулатов (ОХУ) 2. Хайдар Явуз (Турк) 3. Таймураз Салказанов (Словак), Мирослав Киров (Болгар)
74 кг: 1. Франк Чамизо (Итали) 2. Сонер Демирташ (Турк) 3. Василий Михайлов (Украин), Магомедхабиб Кадимагомедов (ОХУ)
79 кг: 1. Ахмед Гаджимагомедов 2. Алан Засеев (хоёул ОХУ) 3. Жумбер Квелашвили, Ника Кенчадзе (хоёул Гүрж)
86 кг: 1. Артур Найфонов (ОХУ) 2. Таймураз Фриев (Испани) 3. Шамиль Кудиямагомедов (Итали), Денис Балаур (Молдова)
92 кг: 1. Абдулрашид Садулаев (ОХУ) 2. Иракли Мцитури (Гүрж) 3. Николай Чебан (Молдов), Сердар Боке (Турк)
97 кг: 1. Владислав Байцаев (ОХУ) 2. Рыза Йылдырим (Турк) 3. Мурази Мчедлидзе (Украин), Расул Магомедов (ОХУ)
125 кг: 1. Гено Петриашвили (Гүрж) 2. Мурадин Кушхов (ОХУ) 3. Александр Колдовский (Украин), Иоаннис Карджиотакис (Грек)
Эмэгтэйчүүдийн 50 кг: 1. Мария Стадник (Азербайжан) 2. Милана Дадашева 3. Надежда Соколова (хоёул ОХУ), Анна Лукасяк (Польш)
53 кг: 1. Катаржина Кравчик (Польш) 2. Екатерина Полещук 3. Ксения Незговорова (хоёул ОХУ), Мерседес Денес (Унгар) 
55 кг: 1. Роксана Засина (Польш) 2. Марина Седнева (Казахстан) 3. Нина Менкенова (ОХУ), Ленка Хочкова (Чех)
57 кг: 1. Эмесе Барка (Унгар) 2. Ольга Хорошавцева (ОХУ) 3. Матильда Ревьер (Франц), Биляна Дудова (Болгар)
59 кг: 1. Светлана Липатова (ОХУ) 2. Мими Христова (Болгар) 3. Марва Амри (Тунис), Элиф Есилирмак (Турк)
62 кг: 1. Тайбе Юсейн (Болгар) 2. Соронзонболдын Батцэцэг (Монгол) 3. Татьяна Смоляк (ОХУ), Луизе Манзке (Герман) 
65 кг: 1. Атела Ханзликова (Чех) 2. Светлана Бабушкина 3. Валерия Суворова (хоёул ОХУ), Элис Манолова (Азербайжан)
68 кг: 1. Бусе Тосун (Турк) 2. Анастасия Братчикова (ОХУ) 3. София Георгиева (Болгар), Лаура Скуина (Латви)
72 кг: 1. Агнежка Вьезчик-Кордус (Польш) 2. Синтия Вескан (Франц) 3. Мари Фидже Сторе Синь (Норвеги)
76 кг: 1. Алин Фокен (Герман) 2. Екатерина Букина (ОХУ) 3. Светлана Саенко (Молдав), Гульмарал Еркебаева (Казахстан)

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment