8o
Улаанбаатар хот
mobile menu

"Иргэдийн олонхын саналаар дугаарын хязгаарлалтыг өөрчилнө"

2018-03-27 12:10:00

Бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Нийслэлд хийгдэх бүтээн байгуулалт, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэл, засвар үйлчилгээний ажилтай холбоотойгоор замын ачаалал нэмэгддэг. Дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-н хүртэл бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Зөвхөн замын цагдаагийн гүүрэн гарц, зүүн дөрвөн замын огтлолцсон гүүрэн гарч төдийгүй шугам сүлжээний ажил хийгдэх учраас дугаарын хязгаарлалтад оруулахаар төлөвлөж байна.

Хязгаарлалт хийх хоёр санал байгаа. Маргаашнаас эхлээд иргэдээсээ санал авна. Иргэдийн олонхын саналаар дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулна. Иргэд дэмжихгүй бол одоогийн зарчмаараа дугаарын хязгаарлалт үргэлжилнэ. Тэгэхээр бүтээн байгуулалтын ажил хуваарийнхаа дагуу үргэлжлэх ч түгжрэл их байна байх. Түгжрэлийг сааруулах чиглэлээр хотын 20 уулзварыг гүүрэн гарцтай болгоно" гэлээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment