8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Хашбаатар: Шүүгчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж эхэлсэн

2018-03-27 12:46:42

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо шүүгчийн цалин, хөрөнгө орлогын мэдээллийн талаар нотцтой мэдээлэл хийсэн. Тэгвэл шүүгчдийн цалин болон Төрийн өндөр албан тушаалтны ХОМ-ын талаар АТГ-ын  Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараас тодрууллаа. Тэрбээр "Авлигатай тэмцэх газар ХОМ-ийг өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр шалгана. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр дурдагдаж байгаа шүүгч нарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу шалгаж эхэлсэн. Энэ талаар дараа жич албан ёсны мэдээлэл яригдах байх. Энэ жилийн хувьд 40071 албан тушаалтан ХОМ гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ХОМ гаргах ёстой албан тушаалтнууд бүрэн гаргадаггүй байсныг өнгөрсөн онд АТГ-ын ажлын хэсгийн шалгалтаар илрүүлсэн, мөн зарим албан тушаалын зэрэглэл нэмэгдэж хуулийн үйлчлэлд хамаардаг болсон учир энэ тоо бага зэрэг хэлбэлзсэн. Эдгээр 40 мянга орчим албан тушаалтны жилд дунджаар 500 гаруй албан тушаалтны ХОМ-ийг төлөвлөгөөт болон өргөдөл, гомдлын хүрээнд шалгадаг. Үүний дагуу авсан арга хэмжээ, хариуцлага тооцуулсан байдлыг нийтэд мэдээлдэг. Сая хийсэн мэдээлэл дотор 3 албан тушаалтанд сахилгын хариуцлага тооцуулсан тухай дурдагдлаа" гэв. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Нэгэнт бүх асуудал хүндэрсэн тул МАШ ӨНДӨР ХӨРӨНГӨ ЦУГЛУУЛСАН ШҮҮГЧДИЙГ ТҮР ЧӨЛӨӨЛЖ ШАЛГАЯ! Их л но байна даа.Ай мэдэхгүй. Н.Энхбаярыг шүүсэн шүүгч Хосбаяр гэхэд толгой цохиж бх юм.
2018/03/29 139.5.219.215
Jiriin irgen Sosor
Yr dyn chyhal.Odoo tsag hereggyi.
2018/03/28 49.0.135.140
харамсаж байна
ШҮҮГЧ нар айхтар баяжсан нь цалинтай нь холбоогүй. Авлига өгсөн хүмүүс УИХ ын шударга залуу гишүүдэд хандаж эхэлсэн байна. Энэ урсгал одоол зогсохгүй. 517 шүүгчээ чөлөөлж дахин сонгон шалгаруулалт яву
2018/03/28 122.201.24.192
Shar tokhoi
Mongoliin ard tymeniig moch ih hulihdah uym.Tord baigaa olgiarh mapuudiin tolgoig ileed bas sahilgiin hariutsalag gedeg huuliar tolgoig ni ileed ongorooj bna .Yyniigee zogsoo hatuu shiitegeh heregtei.
2018/03/28 185.75.139.248
zochin
shuugch nar hamgiin ih abilgach
2018/03/27 59.153.112.74
  • Recent
  • Most Read
  • Most Comment