8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газар хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон тогтоол гаргалаа

2018-03-27 14:46:30

"Дүнжингаравын хурд-2018" хаврын морин уралдаан нэлээд дуулиан шуугиантай болж өнгөрсөн. Тус уралдааны үеэр 19 хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд тархины хагалгаанд орсон. Тиймээс 2018 оны зургадугаар сарын 1-нийг хүртэл бүх аймаг, суманд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон тогтоолыг Засгийн газар өнөөдөр гаргажээ.

Хурдан морины уралдааныг зохион байгуулах, даатгалыг шинэчлэх ажлын хэсэг Шадар сайдын дэргэд ажиллаж байгаа юм байна. Мөн уг тогтоолд өнгөрсөн уралдааныг зохион байгуулж, хариуцлага алдсан бүх хүнд хариуцлага тооцохыг Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ok
nirgesen hoino ni hashgirav gej ene MANAN-uushka
2018/03/28 202.179.26.167
  • Recent
  • Most Read
  • Most Comment