8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Батчулуун: Монголын төр Их хуралтай байх уу үгүй юу гэдгийг шийдэх цаг болсон

Сэтгүүлч Д.Нэргүй
2018-03-28 08:38:00

АТОЗ-ын Ерөнхий зохицуулагч С.Батчулуунтай ярилцлаа.

-Монгол Улсын түүхэнд Их хурал нь тарах асуудал гарахыг үгүйсгэхгүй-

-Оффшор данстай улстөрчдийг халз мэтгэлцээнд дуудаж байгаа АТОЗ мэдэгдлээ. Яагаад халз мэтгэлцээнд дуудах шийдлийг сонгов?

-Баярлалаа. Юуны өмнө оффшор гэдэг бол ярвигтай, төвөгтэй, ээдрээтэй, асуудал. Энэ асуудлыг иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхэн хамтарсан хамтын ажиллагаагаар шийдэж болно. Шийдэж чадна. Ингэхийн тулд АТОЗ энэ сарын 29-ний өдөр буюу маргааш Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон Оффшор данстай улстөрчидтэй халз мэтгэлцээн хийхээ албан ёсоор мэдэгдэж байна.

Мэтгэлцээний гол шалтгаан, учир нь оффшор бүсийн данстай хамааралтай зарим улс төрчдийн хууль бус хөрөнгө, мөнгө нь ардчилсан тогтолцоо, ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөө, тэгш хуваарилалт, хуулиа дээдлэх, шударга ёс, монголын ард иргэдийн эв нэгдлийг сулруулж, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй, монголын баялгаас хууль бусаар олж авсан орлогоо оффшор болон гадаадын банкинд байршуулж, энэ нь монголын эдийн засгийн аюулгүй байдлыг алдагдуулсантай холбоотой.

Үүнийг таслан зогсоох, оффшорт байгаа хөрөнгийг оруулж ирэхэд дөхөм болох болов уу гэсэн үүднээс ийнхүү мэтгэлцээн зохион байгуулж байна. Мэтгэлцээнд орох хүмүүстээ зарлан, дуудах хуудас болон, урилга хүргүүлсэн. Ирэх үгүй нь тэр хүмүүсийн хэрэг.  Гол зорилго нь оффшор данстай улс төрчдийг төрийн байгууллагаар шалгуулах талаар асуулга тавих, харилцан мэтгэлцэх, шийдвэр гаргах юм. Мөн оффшор данстай хамааралтай улстөрчдийн нуун дарагдуулсан хууль бус орлогыг эх орондоо авчрах талаархи хэлэлцүүлэг, оффшор данстай хамааралтай улстөрчдөд хариуцлага тооцох, монголын төрөөс оффшорчдыг цэвэрлэх юм. АТОЗ байгуулагдаад жил тойрч байна. Энэ хугацаанд тодорхой хэмжээний ажил хийсэн. Үүнийг ард түмэн надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа. Халз мэтгэлцээнд дуудаж байгааг энэ ажил ч манай АТОЗ-ын дараагийн ажил. Өөрөөр хэлбэл оффшорчидтой тэмцэх, тэдний үйл ажиллагаа зогсоох ажил юм. 

-Мэтгэлцээнд орох хүмүүстээ зарлан, дуудах хуудас, урилга хүргүүлсэн гэж байна. Тухайлбал ямар ямар хүмүүст зарлан дуудах хуудас, урилга хүргүүлээд байна вэ?

-М.Энхболд, С.Баярцогт, С.Батболд Л.Энх-Амгалан. Л.Элдэв-Очир, Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарыг дуудсан. Нөгөө талаасаа АТОЗ оролцоно. Бид энэ мэтгэлцээнийг гэнэт гарч ирээд хийх гэж байгаа юм биш. Нэлээд удаан хугацаанд бэлтгэж ирсэн.  Мөн иргэни нийгмийн байгууллага, хуульчдын төлөөлөлд урилга хүргүүлсэн. Зарим нь ирнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. 

- АТОЗ мэтгэлцээний үеэр оффшорчдын талаар шинэ баримт дэлгэх үү?

-Мэтгэлцээнд ирээд гэмгүй нь гэмгүй гэдгээ батална. Гэмтэй нь бидний мэтгэлцээнд ялагдана. Мэтгэлцээнд ард түмэнд нээлттэй эфирээр үзэх боломжтой. Мөн өөрийн биеэр ирж зөвхөн оффшортой холбоотой асуудлаар санал бодлоо хуваалцаж, оролцогчдоос хүссэн асуултаа асууж мэдээлэл авах эрхтэй. 

-Мэтгэлцээнд олон нийт оролцож үзэл бодлоо илэрхийлэх бүрэн боломжтой юм байна. Мэдээж олны анхаарлын төвд байгаа сэдвээр мэтгэлцээн зохион байгуулахад эмх замбараагүй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Энэ тал ямар арга хэмжээ авч байна вэ?

-Олон нийт цугласан газар эмх замбараагүй байдал үүсдэг. Үүнийг үгүйсгэхгүй. Магадгүй мэтгэлцээний өдөр хэн нэгэн санаатайгаар олны үймүүлэх, өдөөн турхирах зүйл гарахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс АТОЗ энэ тал дээр арга хэмжээ авч ажиллахаар бэлдэж байна. Бид тийм зүйл болгохгүй.  

-Мэтгэлцээний үр дүнг бид үнэлж дүгнэхгүй. Мэлтгэлцээн үр дүнгээ өөрөө харуулна-

-Мэлтгэлцээний үр дүнг хэрхэн хүлээж байна вэ. Магадгүй зарлан дуудах бичиг өгсөн, урилга явуулсан хүмүүс мэтгэлцээн ирэхгүй бол яах вэ?

-Монгол Улсын баялаг, хөрөнгө мөнгийн эх орондоо авчрах, гадаадын эдийн засгийн алуурчдын нөлөөгөөр үүсэн бий болсон “баялгийн хараал”  гэх тогтолцоог таслан зогсоож, улмаар улс орны нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг тогтоож, монгол үндэстний төрт ёсны засаглалыг бий болгож, үндэсний бахархалыг хөгжүүлж, хүн ардын сайн сайхан амьдралыг цогцлоох нь АТОЗ-ын үүрэг.  Мэтгэлцээний үр дүнг бид үнэлж дүгнэхгүй. Мэлтгэлцээн үр дүнгээ өөрөө харуулна. Яагаад гэвэл мэтгэлцээнд дуудаад байгаа нэр бүхийг эрхмүүд ирэхгүй бол оффшор данс бүсэд хамааралтай, тэнд данс эзэмшдэг гэдгээ өөрөө нотолж өгч байгаа юм. Ирэх ирэхгүй нь хамаагүй. Ирэхгүйд санаа зовох хэрэггүй.

Зарим хүмүүс юманд өнгөцхөн хандаж байна. Ихэнх нь ирэхгүй, тиймээс үр дүнгүй гэж хэлэх, харах хүн байгаа.Ирэхгүй бол маш том үр дүн. Магадгүй мэтгэлцээнд оффшорчид ирэхгүй бол бид ард түмний дунд нээлттэй сонгох явуулна. Энэ л хамгийн том нотолгоо, үр дүн. Үүгээр ч зогсохгүй  мэтгэлцээнд ирэхгүй бол “тулган шаардах бичиг”-ийг олон түмний санаачилгаар УИХ-д хүргүүлэхээр шийдвэр гаргуулна.

-Мэтгэлцээний дараа авах арга хэмжээ нь УИХ-д хүргүүлэх тулган шаардах бичиг гэж ойлгож болох уу?

-Болно. Оффшорчдоо зайлуул гэж шаардана.Тэр үед оффшорчдоо зайлуулах уу үгүй юу гэдэг дээр УИХ-д ард түмэн дүн тавина. Монголын төр Их хуралтай байх уу үгүй юу гэдгийг шийдэх цаг болсон. Магадгүй Монгол Улсын түүхэнд Их хурал нь тарах асуудал гарахыг үгүйсгэхгүй.  Ингэж байж монгол төрийг цэвэрлэнэ. Орших уу, эс орших уу гэдэгтэй адил.  

-Оффшорчдыг халз мэтгэлцээнд дуудах нь хэр зөв шийдэл вэ. Магадгүй зарим нь мэтгэлцээн үр дүнгүй, түүний оронд оффшорчдыг шалгаж хуулийн хариуцлага хүлээлгэх нь зөв гэх хандлагатай нийгэмд бий?

-Мэтгэлцээнд дуудсан нь учиртай. Яагаад гэвэл хүмүүс энэ мэтгэлцээнд оффшорчид ирэхгүй, ирэх үү гэсэн аяс, хандлага ажиглаж байна. Нийгэмд ийм зүйл ажиглагдаж байна.

Б.Хурцад нээлттэй сонгол хийх тухай ярьж байхад хүмүүс ирэхгүй гэж байсан. Гэтэл Б.Хурц ирсэн. Тэр нээлттэй сонголоос үр дүн гарсан уу гарсан. Хүмүүс тодорхой хэмжээгээр сайн, муу гээд олон талын мэдээлэлтэй болсон. Б.Хурцтай холбоотой маш олон бусармаг үйл ажиллагаа нь ил болсон. Энэ нь үр дүнгээ өгсөн. Тэгэхээр оффшорчидтой мэтгэлцэж, нээлттэй сонсгол явуулах хэрэгтэй.

  Мэтгэлцээн гурван үе шаттай болно. Оффшорчид ирвэл мэтгэлцээн хийнэ. Энд өөрийгөө хамгаалж, баримтаа дэлгэж болно. Магадгүй андуураад гүтгэсэн байна гэдгээ баталгаа нотолгоотойгоор гаргаад ирэх хүн байхыг ч үгүйсгэхгүй.  Мөн хүрэлцэн ирсэн ард түмний дунд нээлттэй микрофон явуулж санаа бодлыг нь сонсоно. 

-Монголын оффшорчдын асуудал С.Баярцогтоор эхэлж байна-

-Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт  Швейцар, дахь оффшор дансаараа 10.6 сая долларыг оруулж, гаргасантай болон өөртөө нь холбоотой олон асуудалд тайлбар хийж мэдээлэл өгсөн. Та үүнийг үзсэн байх?

-Мэдээллийг нь үзсэн. Энэ хүмүүс монголын ард түмнийг дэндүү дорд үзэж, доромжилж байна. Асуудалгүй гэдгээ энэ мэтгэлцээнд ирээд батлаад нотлоод өгөх хэрэгтэй. Мөн монголын оффшорчдын асуудал С.Баярцогтоор эхэлж байна гэж харсан. Цаашид оффшортой холбоотой олон асуудлууд гарч ирэх байх.  

- АТОЗ өнгөрсөн оны дөрөвдүгээр сард батлагдсан Оффшорын тухай хуулийг өөрчлөх, зарим зүйл заалтыг нь хүчингүй болгох тал дээр ажиллаж байгаа гэсэн. Өөрчлөх ямар ямар зүйл заалт байна вэ? 

-Энэ хуулийг оффшорчид өөрсдөдөө зориулж баталсан. Яагаад гэвэл энэ хуульд 2017 оноос хойш оффшор бүсэд данс нээлгэсэн, эзэмшсэн этгээдэд хамааралтай зүйл заалт олон бий. Өмнөх 2016, 2015, 2012 гэх мэт өмнөх оны оффшорчиддод энэ хууль үйлчлэхгүй. Ийм хулхи, хуудуутай хуулийг оффшорчид өөрсдөө баталсан. Үүнийг өөрчлөх, хүчингүй болгох талаар АТОЗ ажиллана.

-Ярилцсанд баярлалаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
williams owen
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 2,000.00 хамгийн багадаа $ 100,000,000.00, 18 жилийн өмнөх болон түүнээ
2018/05/10 197.211.61.53
Зочин
Еерсдее Санаа бодлоо сайтаар элдэвээр хунийг муулж бичдэг яг нуур нуурээ харж байгаад унэн худлыг ярчих хун унэндээ байхгуй л байна шуу дээ энэ хун шиг
2018/03/28 66.181.189.11
zochin
Mergejliin shantaajchin gar daa . Uur hun iim yum yarij baigaa bol demjmeer l baina.SahalBatchuluun hulshii l ajiltah,ATOZ-iig sanhuujuulj udirddag hun ni deer suuj zaavarlaj baigaa ni oilgomjtoi.
2018/03/28 59.153.113.31
Nar
Ene neg soliotiin ue ue uvchin ni hudluh yum
2018/03/28 202.21.106.108
Zochin
Батчулуун гэж этгээд Тусгаар тогтносон Монгол Улсыг Төрийн дээд байгууллагатай байх байхгүй мэддэг юм уу овоо гар уу сахлай тордож явж чадахгүй байж төрийг мэдэх үү угаадасыг ахиухан өгөөд уяаг нь
2018/03/28 43.242.243.98
zochin
ene erun zaaval neg hunii yavuulgaar iim yum hiigeed bna
2018/03/28 64.119.18.116
зочин
Бас нэг мөнгөний Бачка.
2018/03/28 202.9.47.177
Иргэн
ТИИМ ШҮҮ ДЭМЖИХ БОЛНО
2018/03/28 202.9.43.29
  • Recent
  • Most Read
  • Most Comment