8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Баяртсайхан: Манай улсын гадаад өрийн хэмжээ 26 тэрбум ам.долларт хүрсэн

2018-03-28 10:51:00

Монголын Эдийн Засгийн Чуулган өнөөдөр "Хүчээ нэгтгэе" уриатайгаар Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн чуулганаар Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл”, “Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар”, “Аялал жуулчлал ба агаарын тээврийн либералчлал” “Хувьчлал, шинэчлэл” зэрэг сэдвээр хөгжлийн бодлого, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж, иргэд болон бизнес эрхлэгчдийн саналыг сонсох юм. Ингээд Монголын Эдийн Засгийн Чуулганаар хэн юу хэлсэнийг онцлон хүргэж байна. 

Н.Баяртсайхан: Манай улсын гадаад өрийн хэмжээ 26 тэрбум ам.долларт хүрсэн

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан гадаад валютын нөөцийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Монгол Улс жилийн өмнө нэг тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй байсан бол өнөөдөр гурван тэрбум ам.долларт хүрээд байна. Ингэж гурав дахин өсөхөд хоёр хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, Монголбанк өнгөрсөн онд 20 тонн алт худалдаж авсан нь валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлсөн. Мөн Засгийн газар хоёр ч удаа олон улсын зах зээл дээр бонд гаргаж хугацаа нь тулаад байсан зээлүүдээ төлөх, хугацааг нь сунгах алхам хийсэн нь валютын нөөцийг нэмэгдүүлэхэд нөлөөллөө. Ер нь ойрын 2-3 жилд Монгол Улсын гадаад валютын нөөцийг 5-7 тэрбум ам.долларт хүргэх зорилттой байгаа. Манай улсын төр, хувийн хэвшлийн нийт гадаад өрийн хэмжээ 26 тэрбум ам.долларт хүрсэн. Үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулахад цаашдаа бидэнд 20-30 тэрбум ам.долларын гадаад валютын нөөц шаардлагатай хэмээн хэллээ. 

У.Хүрэлсүх: Эдийн засгийн төлөв сайжирч, тогтвортой байдал руу шилжиж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монголын эдийн засгийн чуулга уулзалтын эхний үе шат болох Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад оролцохоор хуран цугласан Та бүхэнд ирж байгаа хавар цагийн энэ сайхан өглөөний  мэндийг хүргэе.

Бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчид нэг дор цуглаж, улс орны хөгжил, эдийн засгийн бодлого, үйл ажиллагааг хэлэлцдэг уламжлал тогтоод цөөнгүй жил өнгөрчээ.

Энэ хугацаанд та бид уул уурхай, барилга, худалдаа, банк санхүү, аж үйлдвэр, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн голлох салбаруудад хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын төлөвийн талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гарган хэрэгжүүлж ирсэн.

Өнөөдөр зохион байгуулж байгаа Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөлдөх уулзалтаар Гурван тулгуурт хөгжлийн бодлого, Татварын багц хуулийн шинэчлэл болон холбогдох бусад салбарын хөгжлийн асуудлаар санал солилцож, зөвлөлдөхөөр энд хуран цуглаад байна.

Монгол Улсын эдийн засаг, төсвийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулъя.

2012-2016 онд тухайн үеийн эрх баригчдын хэрэгжүүлсэн алдаатай бодлого, гадаад зах зээлийн таагүй байдлын улмаас эдийн засгийн өсөлт ихээхэн саарсан.

Үүний улмаас Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Чингис бондын эхний ээлжийн 500 сая ам.доллар, Дим сам бондын 161.7 сая ам.доллар, мөн төгрөг-юаны своп зээлийг цаг хугацаанд нь төлж барагдуулахад хүндрэл тулгараад байсан юм.

Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл 2014 оноос хойш тасралтгүй уруудаж, 2017 оны хоёрдугаар сард Мүүдийз агентлагийн үнэлгээгээр “Хөрөнгө оруулах боломжгүй улс” гэдэг ангилалд багтаад байсан.

Ийм учраас Засгийн газар макро эдийн засгийг тогтворжуулах, төсвийн хариуцлагыг дээшлүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чиглэсэн олон талын арга хэмжээ авч хэрэгжүүллээ.

Монгол Улсын Засгийн газар УИХ-аас баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр өнөөдөр эдийн засгийн төлөв байдал сэргэн, тогтворжиж байгааг дараахь статистик үзүүлэлтүүдээс харж болохоор байна. Үүнд:

· Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьд хүрч буурч байсан бол 2017 онд  5.1 хувьд хүрч өслөө.

· Өрийн удирдлагыг сайжруулж, Хөгжлийн банк болон Чингис бондын 1,1 тэрбум ам.долларын өрийг төлж барагдууллаа.

Цаашид бидний өмнө хийж хэрэгжүүлэх ёстой зорилтууд, хийвэл зохих ажил олон байна. Үүнийг бид хамтдаа, хамтын хүчээр хэрэгжүүлэх ёстой.

Засгийн газар - Хувийн хэвшлийнхэнтэйгээ, Засгийн газар - Ард олонтойгоо, Засгийн газар - Гадаад түншүүдтэйгээ нэг зүгт харж, хүсэл зорилгоо нэгтгэж чадвал бид цаашид тулгарч болох ямар ч хүндрэл, бэрхшээл, эрсдэлийг амжилттай даван туулж, хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэн, ард иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлэх бүрэн боломжтой.

Эдийн засаг, татварын шинэчлэл, хувьчлал, уул уурхай, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчны бохирдол, дэд бүтцийн шийдэл зэрэг асуудлыг олон талаас нь хэлэлцэж, шийдэлд хүрсэн үр дүнтэй, ажил хэрэгч хэлэлцүүлэг болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн хэллээ. 

УИХ-ын дарга М.Энхболд: УИХ-ын зүгээс эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд анхаарах болно

УИХ-ын дарга М.Энхболд "энэ оны хувьд эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалах, улмаар дунд хугацаанд гадаад зах зээлээс хамааралгүй, өөрөө өөрийгөө тэтгэдэг болгохын тулд бүтцийн өөрчлөлтийн бодлогыг явуулах нь чухал.Ирээдүйн тэтгэвэр авагчийн амьдралын баталгаа, тэтгэврийн сангийн шинэчлэлийн асуудал орхигдсон хэвээр байна. УИХ-ын зүгээс эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд анхаарах болно хэмээн хэллээ. 

Ч.Хүрэлбаатар:  Үндэслэлгүй акт тавьсан татварын байцаагч нарыг Төрийн албанд 10 жил ажиллуулахгүй

Татварын хуулийн шинэчлэл сэдвээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар илтгэл тавьлаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  "Татварын хуулийг шинэчилснээр бизнес эрхлэх таатай орчин бүрдэнэ.Аж ахуй нэгжүүдийг дотоод гадаад гэж ялгахгүй.  Татварын хуулийг амжилттай хэрэгжүүлж чадвал татварын орлого буурахгүй. Аж ахуй нэгжүүдийн хувьд 50 сая хүртэлх орлоготой бол жилд нэг удаа тайлан гаргана. Татварын тайлангийн алдааг нэг жилийн хугацаанд залруулж болох боломжийг олгоно. Татварын өр төлөх хугацааг 2 сар байсныг хоёр жил болгож, уян хатан шийдвэрлэхээр болсон.  Татварын байцаагчийн буруугаас хохирол учирвал хариуцлага тооцох талаар хуульд тусгасан. Татварын байцаагч нар үндэслэлгүй өндөр дүнтэй акт тавьдаг. Үүнээс болж татвар төлөгчид хохирдог. Үндэслэлгүй акт тавьсан татварын байцаагч нарыг Төрийн албанд 10 жил ажиллуулахгүй байх заалтыг хуульд оруулсан" гэдгийг онцоллоо.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
williams owen
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 2,000.00 хамгийн багадаа $ 100,000,000.00, 18 жилийн өмнөх болон түүнээ
2018/05/10 197.211.61.53
Монгол
Зээл аваад үйлдвэрээ бариад бүтээгдэхүүн үйлдвэрлэж орлого олоод зээлээ төлчихөж чадаж байвал зээл авах ашигтайшдээ Хувийнхан авсан зээлээ өөрсдөө төлчих нь шүү дээ Засаг л өөрөө авсан зээлээ зөв зар
2018/03/29 202.9.42.57
ОДОО ЗЭЭЛ БҮРЭЭ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
ЭНЭ ЗУРГАН ДЭЭР МЭЛИЙЖ БАЙГАА ХҮМҮҮС ӨР ТАВИГЧИДТАЙ ӨӨД ӨӨДӨӨСӨӨ ХАРААД ИЙМ ХЭРЭГТ ОРОЛЦГООСОН ОДОО ГЭНЭТ ИЙМ БОЛЦОН ЮМ ШИГ ЦОЧИХ БИШ ТЭР ҮЕД НЬ АСУУДЛЫГ ОНОВЧТОЙ ШИЙДЭЖ МӨНГӨНИЙ АСУУДЛАА ЯРИЛЦАХ БАЙ
2018/03/28 202.9.44.80
  • Recent
  • Most Read
  • Most Comment