8o
Улаанбаатар хот
mobile menu

Бор шувуу: АТГ-ын даргыг солих уу?

2018-03-28 11:37:19

АТГ-ын даргыг солих тухай “бор шувуу” нисч эхэллээ. АТГ-ын даргын нэрийг дэвшүүлэх эрх нь Ерөнхийлөгчид байдаг. Харин дэмжих нь үгүй нь УИХ-ын мэдэх зүйл. Гэхдээ Ерөнхийлөгийн санал болгосон хүнийг буцааж байсан түүх үгүй. Ерөнхийлөгчийн дэргэдэх АТГ-ын ОНЗ-ийн дарга Г.Баасан удаа дараа мэдээлэл хийж Х.Энхжаргалыг ажлаа муу хийж байна хэмээн мэдэгдсэн. Түүний хэлж буй үгийг Ерөнхийлөгчийн байр, суурь гэж ойлгож болно. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргаар Х.Энхжаргалын оронд ЦЕГ-ын дарга, генерал Б.Билэгт, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нарын нэгийг томилж магадгүй гэх сураг байна. Тэдний хэн болохыг олон нийт хангалттай мэднэ.

Х.Энхжаргалыг 2016 оны долдугаар сарын 6-нд УИХ-аас АТГ-ын даргаар томилсон. Тиймээс хуулийн дагуу түүний бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусах ёстой юм. Харин энэ удаа түүнийг ажлаа өгөхийг шахаж мэднэ. Энэ тохиолдолд өөрөө ажлаа хүлээлгэн өгөх эсвэл биеийн байдлаас шалтгаалан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч магадгүй юм.  

Ерөнхийлөгч, Засгийн газар солигдох бүрт хууль хяналтын байгууллагын дарга нарын халаа, сэлгээ хийгддэг хэвшмэл ойлголт болж. Тэгэхээр Х.Энхжаргалыг удахгүй чөлөөлөх нь магадлал өндөртэй. Нөгөөтэйгүүр Х.Энхжаргалыг маш муу ажилласан гэж тус салбарынхан дүгнэдэг. 2007 онд Монгол Улс Авлигатай тэмцэх газартай болсон. Энэ байгууллага 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулсан ч өнөөдөо бодитой үр дүн гараагүй. Авлигын индексээс харахад Монгол Улс 2007, 2008 онд 102 дугаар байрт жагсаж байсан. Харин өнөөдөр 103 дугаар байрт жагсаад байгаа. Авлигын эсрэг байгууллагатай хэдий ч бидэнд ямар ч эерэг үр дүн гараагүй, урагшлах бус ухарсаар байна. Х.Энхжаргалаас өмнөх дарга нарын үед манай авлигын индекс урагшилж, тодорхой хэмжээнд эерэг үзүүлэлт гарч байсан. Харин Х.Энхжаргал даргын үед буюу сүүлийн хоёр жилийн хугацаанд 31 байраар ухарсан. Мөн АТГ нь томоохон авлигачдыг биш жижиг жараахайнуудтай тэмцдэг байдал нь Х.Энхжаргалын үед улс илүү идэвхжсэн гэж олон нийт ярьдаг билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
williams owen
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 2,000.00 хамгийн багадаа $ 100,000,000.00, 18 жилийн өмнөх болон түүнээ
2018/05/10 197.211.61.53
williams owen
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 2,000.00 хамгийн багадаа $ 100,000,000.00, 18 жилийн өмнөх болон түүнээ
2018/05/10 197.211.61.53
Солих шаардлаггүй шдээ Ажилаа сайн хийдэгшдээ
иргэн
2018/03/29 202.131.242.227
бый
Билэгт л биш бол яахав дээ, Дорлиг бол буурьтай шатарчин эр л дээ, бас зангарагтай.
2018/03/29 183.81.171.2
иргэн
Зи-г тавчих
2018/03/28 202.179.31.88
Иргэн
Билэгт ,дорлигжав гээд тв -р ярьж байна . Арай үгүй байлгүй дээ. Хом-оо мэдүүлдэггүй нөхөр бүр ч болмооргүй юм .ЗИ -г тавьчихбал зүгээр юм биш үү
2018/03/28 202.9.43.29
bhy
hen ch hereggui shudraga sain ajillah hun heregtei
2018/03/28 43.242.242.140
З
З. ЭНХБОЛД ЯГ ТОХИРНО ДОО
2018/03/28 203.91.115.45
ЗОЧИН
НААД ТЭНЭГ ЭНХЖАРГАЛАА ҮТЭР ТҮРГЭН ӨШГӨЛЖ ГАРГА. ШАЛ ТЭНЭГ ГАР БАЙНА ЛЭЭ.
2018/03/28 180.149.78.99
иргэн
ЗЭнхболдын тавчихаач олон нийт дэмжинэ дээ
2018/03/28 150.129.140.227
zochin
з.энхболд болвол зүгээр байх да. авилгачид болчих вий гэж айж л байгаа байх.
2018/03/28 202.21.111.10
zochin
Hurts agaag tomilbol sain ajillah bishuu.
2018/03/28 103.10.21.38
зочин
З.Энхболд АТГ-н даргын ажлыг маш сайн хийж чадна гэж бодож байна.
2018/03/28 202.179.26.43
Ал хошного шиг болсон Монголын Төр
Нэг хулгайчийг нөгөө хулгайчаар солиод ямар ч ахиц гарахгүй..Энэ хоер хулгайч дэмий .Өөрсөддөө ашигтай болгон эргүүлж хүн шантаажилж ууж идэхийг л бодно.
2018/03/28 180.149.78.99
АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
СОЛИХООСОО ӨМНӨ ӨМЧ ХӨРӨНГИЙГ НЬ ШАЛГА 6 САЯЫН ЦАЛИНТАЙ Ч ХУРААСАН ХӨРӨНГӨ НЬ ЦАЛИНГААС НЬ ХЭТЭРЧ Л ТААРАА ТИЙМ БАЙХАД СОЛИХГҮЙ ЯАХАВ. ШҮҮХ, ЦАГДАА, АТГ, ТАГНУУЛД АЛБАН ХААГЧ-Н ХӨРӨНГ-Г СУДАЛГАА ХИЙ
2018/03/28 202.9.44.80
  • Recent
  • Most Read
  • Most Comment