8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Улиастайн гүүр хүртэл дугуйн замтай болжээ

2018-03-28 11:59:43

“Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6 км авто зам" /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүртэл/ барилгын ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн тийш Улиастайн гүүр хүртэл дугуйн замтай болжээ.

Зам барилгын ажил Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа аж. 

Унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангахыг ЗЦА-наас зөвлөлөө.

Мөн 14 нас хүрээгүй хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцогч иргэн та Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу дугуйн тоормос, жолоо, хонх зэрэг нь бүрэн ажиллагаатай, харанхуй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай дугуйгаар, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
williams owen
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 2,000.00 хамгийн багадаа $ 100,000,000.00, 18 жилийн өмнөх болон түүнээ
2018/05/10 197.211.61.53
Зочин
Байсан ш дээ хэдийний юмыг хэдийд зарлаад бнаа. Тгд ч нэг гэрлэн дохионоос нөгөө гэрлэн дохио хүртэл. Шууд цэцэрлэгт хүрээлэн ордоггүй шдээ
2018/03/31 66.181.160.18
Baga shig dalchgana
Yavgan hunii zamaa taviagui baij yun duguin zam be? Duguind hyn dairuulbal hen hariucah ve?
2018/03/28 180.149.78.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment