8o
Улаанбаатар хот
mobile menu

ММСУЯ-ны тэргүүлэгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах санал гаргажээ

2018-03-28 12:30:00

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурал өчигдөр болжээ. Хурлаар “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгуулсан талаар хэлэлцсэн байна. Тус хурлын эхэнд ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд өөрийн хүсэлтээр огцрох хүсэлт гаргасан байна. Түүнчлэн иргэд, олон нийтийн болон Тэргүүлэгчдийн санал шүүмжлэлд үндэслэн дүрэм журам зөрчсөн уяачдын цолыг хураах, морь уралдуулах эрхийг тодорхой хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авах санал дэвшүүлж, уяачдын ёс зүйг чанд сахиулах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг ММСУХ-ны ээлжит их хурал хүртэл түр хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.Их хурлаар мөн ММСУХ-ны одоогийн тэргүүлэгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зүйтэй гэж үзэж байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн байна.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
болдоо
огцруулаад тэр хүүхдүүдийн хохирлыг төлүүлэх хэрэгтэй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй ш дээ
2018/03/28 27.123.212.134
Үйлс
Ингэж огцрох нь зүй ёсны асуудал.Цаана нь эрүүгийн хариуцлагын болон эрүүл мэндээрээ хохирсон хүүхдийн хохирлыг төлөөлэх асуудлыг хуулийн байгууллагууд үийдэх ёстой.
2018/03/28 49.0.219.164
Bicheech
М.Энхболдын хүү Анар болон бусад хариуцлага алдсан хүмүүст ямар арга хэмжээ авах вэ.
2018/03/28 103.26.194.219
  • Recent
  • Most Read
  • Most Comment