8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч бригадын генерал Х.Жекейн цолыг хураах зарлиг гаргав

2018-03-28 15:37:00

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын гишүүн асан Х.Жекейгийн бригадын генерал цолыг хураах зарлиг гаргажээ. Уг зарлигтаа "Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Цэргийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын харьяатаас гаргах тухай” 32 дугаар зарлигийг тус, тус үндэслэн зарлиг олгох нь: Монгол Улсын харьяатаас гарсан Халидалдагийн Жекейд олгосон дээд офицерын бригадын генерал цолыг хураан авсугай” гэжээ.

УИХ-ын гишүүн асан Х.Жекей гадаадын тагнуул болсон тухай мэдээлэл өмнө нь гарч байсан юм. Харин Ерөнхийлөгчийн зарлигт дурдсанаар тэрээр Монгол Улсын иргэн байхаа больжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ss
General tsol ugch bolsiin huraaj bolno asuudal bish.
2018/03/29 178.89.175.49
Ми Ми Санг
Казахстан Монголоос аль өөдтэй өнгөтэй мөнгө төгрөгтэй болсоныг нь худалдаад авчихдаг болж.Удахгүй газар нутаг авна гэж дайрах юм биш байгаа даа..
2018/03/28 180.149.78.99