8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаа, тагнуулынхан шүлхийн халдвар машинаар тархсан эсэхийг шалгаж эхэллээ

2018-03-29 08:33:17

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн зургаан сум, Дундговь аймгийн гурван сум, Булган аймгийн зургаан сум, Төв аймгийн гурван сум зэрэг 11 аймгийн 27 суманд шүлхийн өвчний 30 голомттой байна. Эдгээр голомтуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм. Мөн үүнээс гадна нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт шүлхий өвчин илэрсэн гэсэн мэдээлэл гарсан. Цагдаа, тагнуулын байгууллагаас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шүлхийн шинж тэмдэгтэй үхэр тээвэрлэсэн машинаар халдвар тархсан байж болзошгүй гэх мэдээллийг шалгаж эхэлсэн байна. 

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22-ын товчоо орчимд шүлхийн шинж тэмдэг илэрснийг хараахан баталгаажуулаагүй бөгөөд шинжилгээний хариу гартал ажиглалтын байдалтай байгаа аж. Гоц халдварт өвчний сэжиг илэрсэн үхрээс сорьц авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлж буй бөгөөд хариу нь хараахан гараагүй байгаа аж. Урьдчилсан байдлаар, малын гоц халдварт шүлхий байж болзошгүй гэж мэдээлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл