8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Амарбаясгалан: Наад нэг ямар ч судалгаагүй дугаарын хязгаарлалтаа одоо боль

2018-03-29 08:49:00

Бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах санал асуулга явагдаж байгаа. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-н хүртэл бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Замын цагдаагийн гүүрэн гарц, зүүн дөрвөн замын огтлолцсон гүүрэн гарч төдийгүй шугам сүлжээний ажил хийгдэх учраас дугаарын хязгаарлалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах асуудлыг НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан эсэргүүцсэн байна. Тодруулбал,  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан Турк улсад албан айлчлалтай яваа тул хотын засаг дарга С.Батболдод санал хүргүүлсэн байна. 

Тэрбээр тус саналд “Наад нэг ямар ч судалгаагүй дугаарын хязгаарлалт тэгш сондгойн хязгаарлалт гэдэг балай юм аа одоо боль.Хотын иргэдээр хангалттай тоглож байна наад замын асуудал хариуцсан нөхөд чинь! Ядаж хийх гэж байгаа ажлаа хэдэн сарын өмнө ард иргэдэд мэдэгдээд амьдралаа зохицуулах боломжийг нь олгоод шийдэж байх хэрэгтэй шүү дээ. Иргэдээсээ бас саналыг нь сонсож амьдралд нь аль болох хүндрэл бэрхшээл бага учруулах шийдвэр гаргах хэрэгтэй!

Хот гэдэг хотын удирдлагын шийдвэр гэдэг нь гарсан даруйдаа иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг гэдгийг байнга санаж бодож тунгаах хэрэгтэй. Зүүн гар тийш эргүүлэхгүй, баруун эргэхийг нээлээ гэх мэтээр богино хугацаанд судалгаагүй шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлж чадалгүй татварын мөнгөөр тоглоод өнгөрснөө санах хэрэгтэй! Замын түгжрэлийг бууруулахаар дугаарын хязгаарлалтад шилжиж байсныг анхнаас нь бид (манай бүлэг 2012-2016) эсэргүүцэж ирсэн. Дугаарын хязгаарлалт нь хүний наад захын эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа зүйл. Иргэн өмчлөх эрхээ эдэлж чадахгүй атлаа татвараа бүтэн төлдөг балай шийдвэр. Одоо бүр 2 хоногийн хязгаарлалт гэдэг бол аль ч утгаараа гаргаж болохгүй шийдвэр. Энэ буруу шийдвэрийн уршгаар айлын машины тоо нэмэгдсэн үү гэхээс түгжрэл буурч шалиагүйг амьдрал бас харууллаа. Иймд наад дугаар хязгаарлаж асуудал шийднэ гэсэн хөнгөхөн бодлоо толгойноосоо авч хаяад зохицуулах өөр арга бод. Олон нийтээр хэлэлцүүлж саналыг нь ав! Шийдэх гарцууд зөндөө байна. 
Жишээ нь: 
1. Ажлын цагийн хувиар, хичээлийн цагийн хувиарт тодорхой хугацаанд өөрчлөлт оруулж зөрүүлэх (ид ачаалал 7:30-9:30, 17:30-20:00) 
2. Он хуучирсан, техникийн шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг хотын хөдөлгөөнд орохыг хориглох (нийтийн эрх ашгийн төлөө нэг хэсэгт таалагдахгүй хүнд шийдвэр байж болно) 
3. Нийтийн тээвэрт явж байгаа эдэлгээний шаардлага хангахгүй он хуучин автобуснуудыг шууд хэрэглээнээс гаргаж нийтийн тээврийн цагийн хуваарьт зохицуулалт хийж өөрчлөх. (автобусны тоог цөөлж явах маршрут болон цагийн хуваарь өөрчлөх) 
4. Таксины үйлчилгээ үзүүлэх эрхгүй мөртлөө өдөржин хотын гудмаар давхиж ачаалал ихэсгэж байгаа хувийн тэргийг журамлах, торгох, жолоодох эрхийг хаах маягаар хөдөлгөөний ачаалал бууруулах. (3 машин тутмын нэг нь зорчигч хайгаад дэмий сэлгүүцсэн байдалтай түгжрэлд нөлөөлж байгаа, мөн орон нутгийн дугаартай автомашин хотод ирж такси үйлчилгээ хийн мөнгө олдог) гэх мэт саналууд байна. 

МАН 2012-2016 онд НИТХ-д цөөнх байхдаа иргэдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргаж байсан хотын удирдлагатай иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэж ирснийг бүү мартаарай! гэсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Нэг ч гэсэн зөв санаа . дэмжиж бна. юм хийсэн болж харагдах .
2018/04/01 59.153.113.227
zochin
нэгмөсөн ядуучуудаа хотоос гараачихаач
2018/03/29 203.91.119.102
garts
Tegsh sondgoi ni zuv sh de chi uuruu harin iim balai yum yarij sain hun boloh gej hicheeh hereggui
2018/03/29 103.9.90.130
zochin
mash zuv bna chi shuu amarbayasgalan
2018/03/29 66.181.160.109
санаа
би МАН дургүй гэхдээ 2 өдөр хязгаарлах бол арай дэндэнэ ээ. ДАХИАД Л БАЯЧУУД НЬ МАШИНАТАЙ БОЛООД НЭМЭРГҮЙ.
2018/03/29 202.9.43.122
хүн
шаана биз эсэргүүцэж байгаа хэдэн төсвийн 2 машинтай баячууд
2018/03/29 202.9.43.135
иргэн
ДЭмжиг байна
2018/03/29 202.9.43.87
Машин унаагаа хаяаад дугуйгаар явсан н дээр дээ бүх тээврийн хэрэгслэлийг зогсоо
Бат
2018/03/29 202.9.42.101
сайхнаа
Нийтийн тээврийн буух цагийг уртасгах шаардлагатай. ХУД-ийн 10-р хороонд байрладаг Жаргалант-Эко хотхон, Амгалан хотхоны ард түмэн нийтийн тээврийн үйлчилгээ байдаггүй. Маш хүнд бн даа.
2018/03/29 202.70.34.98
өө
Юу автобусны тоог цөөлөх гэнэ үү? Энэ нөхөр одоо өөрөө автобусаар явдаггүй болоод ингэж хуцаад байгаан байх даа. Харин ч автобусны тоог нэмж цэвэр цэмцгэр болговол автомашины тоо багасмаар юм.
2018/03/29 202.179.24.98
Т
Дугаарын хязгаарлалтын бүсийг оновчтой болгож, хүрээг нь багасгах хэрэгтэй бг. Холоос ажилдаа ирж очдог, хүүхддүүдээ зөөдөг хүмүүс их байгаа шүү.
2018/03/29 202.70.34.98
Батаа
Дэмжиж байна
2018/03/29 27.123.212.141
н
автобусны рейсийн уртыг арай богино болнож өгөөчэээ
2018/03/29 66.181.165.91
боогий
Чам шиг банди чадахгүй ажил л дөө. гарц гээд байгаагаа чадагийн бол хэрэгжүүлчээрэй. чи чадахгүй л дээ
2018/03/29 202.21.96.34
зочин
Зөв дэмжиж байна. Өөр гарц хайх цаг нь болсон Одоо урагшаа харж хөгжил рүүгээ тэмүүлж амьдарья
2018/03/29 180.149.78.99
Баагий
за ёстой бага дэмбэрэлтээрэй банди минь.
2018/03/29 202.179.31.3
zochin
tegsh sondgoigoor yavuulaa.hen heniihee ajil tsagig urj baihaar
2018/03/29 27.123.212.143