8o
Улаанбаатар хот
mobile menu

ХОМ: У.Хүрэлсүхийн Засгийн Газрын сайд нарын орлого өнгөрсөн жилийнхээс хэд дахин буурчээ

2018-03-29 10:30:00

Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас олон нийтэд ил болгоод байна. Чухал.мн сайт У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Ардын Засгийн газрын сайд нарын хэн нь хэдэн төгрөгийн орлого, хөрөнгөтэйг танилцуулж байна. Цаашлаад хадгаламжиндаа хэдэн төгрөгтэй, үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгийнх нь хэмжээ болох мөн хэнийх нь орлого өсч, хэнийх нь хасагдав гэдэг мэдээллийг хүргэе.

Хамгийн сонирхолтой нь сайд нарын жилийн орлого 2016 оныхоос даруй хэд дахин буусан нь олны анхаарлыг татаж байна. 


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд өнгөрсөн жил Шадар сайдаар ажиллаж байсан бол энэ жил Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байна. Түүний жилийн орлого нь өнгөрсөн оныхоос 15 сая төгрөгөөр өссөн байна. Харин гэр бүлийн нийт орлого нь 2.7 сая төгрөг хэвээр байна. Мөн 1 тэрбум 756 сая төгрөгийн хадгаламж, 284 саяар үнэлэгдэх тээврийн хэрэгсэл болох Harley Davidson, Lexus-570, Mersedes Benz болон бусад төрлийн хөрөнгийн өөрчлөлт гараагүй болохыг мэдүүлсэн байна.  Тэрбээр Эрдэнэс тавантолгойд 1072 хувьцаатай аж.


Шадар сайд Ө.Энхтүвшингийн жилийн орлого өнгөрсөн жилийнхээс 60 сая төгрөгөөр өссөн байна. Түүний нэг жилийн орлого  225 сая 380 мянган төгрөг байна. Харин гэр бүлийн орлого нь мөн 16 сая төгрөгөөр өсчээ. 900 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, 40 сая төгрөгийн Lexus,470- 1 машинтай, 15 сая төгрөгийн хурдан удмын хоёр адуутай, 0,07 га газартай, 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 235 мянгөн төгрөгийн хадгаламжтай, 290 сая төгрөгийн зээлтэй, Собу ХХК-д хувь эзэмшдэг байна.


ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нь жилийн орлогоо 166 сая 288 төгрөг хэмээн мэдүүлжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос долоон сая гаруй төгрөгөөр буурчээ. Харин гэр бүлийн орлого нь 90 гаруй сая төгрөгөөр буурчээ. Түүнд 722 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц 1, үйлдвэрлэл үйлчилгээ 1 байна. Мөн 55 сая төгрөгөөр үнэлэгдэх Nissan,Murano- 1,Volkswagen,Passat- 1 машинтай аж. 130 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 77 сая төгрөгтэй байна. Түүний хадгаламж дахь мөнгө ч мөн 60 гаруй сая төгрөгөөр буурчээ. Монголиан силикон валлей ХХК-д 30 хувийг эзэмшдэг.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар жилийн орлогоо 44 сая төгрөг гэж мэдүүлжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 80 гаруй сая төгрөгөөр буурсан үзүүлэлт байна. Харин гэр бүлийн орлого нь 50 гаруй сая төгрөгөөр өсчээ. Тэрбээр 313 сая төгрөгөөр үнэлэгдэх 4 орон сууцтай. 40 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus,470- 1 машинтай, хурдан удмын хоёр адуутай, хадгаламжиндаа 438 сая төгрөгтэй аж.


Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн жилийн орлого 171 сая төгрөгөөс 23 сая төгрөг болтлоо буурчээ. Харин гэр бүлийн орлого 6 сая 498 мянган төгрөг хэвээр байна. 150 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, 29 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota,Venza- машинтай, 0.7 га газартай, 7 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол хадгаламжиндаа 5 сая төгрөгтэй аж.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазарын жилийн орлого нь 18 сая төгрөг байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 140 гаруй сая төгрөгөөр буурсан үзүүлэлт байна. Гэр бүлийн гишүүдийн орлого 3 сая төгрөг бөгөөд 1 нэг тэрбум 929 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, 160 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus,570 машинтай, 227 адуу, 220 хоньтой, 618 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, Үндэсний хөрөнгө оруулалт банк, Баянгол Зочид буудал ХК, Эрдэнэс таван толгой ХК, Нэйшнл Фанд Менежмент ХХК, Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк ХХК-д хувьцаа эзэмшдэг бөгөөд газаргүй юм байна.


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нь жилийн 23 сая төгрөгийн орлоготой. 2015 онтой харьцуулахад түүний орлого 10 дахин буурчээ. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 85 сая төгрөг бөгөөд 934 сая төгрөгөөр үнэлэгдэх 4 орон сууцтай, 289 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota,Land Cruiser 200- 1,Lexus,RX 400- 1 машинтай байна. Мөн 30 адуутай, 30 орчим компанид хувь эзэмшдэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй аж.


Боловсролын сайд Ц.Цогзолмаагийн жилийн орлого 187 сая төгрөгөөс 29 сая төгрөг хүртлээ буурчээ. Нэг тэрбум 740 сая төгрөгийн нийт гурван орон сууцтай, 150 сая төгрөгөөр үнэлэгдэх Mercedes Benz,1017F0- 1 машинтай. Хонь-53, Үхэр-35, нэг тэрбум 750 сая төгрөгөөр үнэлэгдэх Эзэмших, 503-1, Эзэмших, 504-2 газартай, 65 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 27 сая төгрөгтэй, 20 сая төгрөгийн зээлтэй аж.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын жилийн орлого 193 саяас 31 сая төгрөг хүртлээ буурсан бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 243 саяас 377 сая болж өссөн байна. Нэг тэрбум 555 саяар үнэлэгдэх дөрвөн орон сууцтай, машингүй, малгүй,  700м2-1 эзэмшлийн газартай, 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 200 орчим сая төгрөгийн зээлтэй бөгөөд есөн компанид хувьцаа эзэмшдэг аж.


Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хувьд өнгөрсөн жилийнхээс орлого нь хоёр сая төгрөгөөр өсч 25 сая төгрөг болжээ. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь мөн 70 орчим сая төгрөгөөр өсч 217 сая төгрөг болсон байна. 906 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууцтай, 149 сая төгрөгөөр үнэлэгдэх Nissan,Patrol-1 машинтай, Эзэмших, 20га-1, Эзэмших, 5га-1, Өмчлөх, 0.07га-1 газартай, хадгаламжиндаа 336 сая төгрөгтэй аж. 287 сая төгрөгийн зээлтэй, Эрдэнэс Тавантолгой ХХК-д 1512 ш хувьцаа эзэмшдэг байна.


Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийн жилийн орлого мөн л 234 саяас 22 сая төгрөг хүртлээ буурсан байна. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 200 сая төгрөгөөр өсч 320 сая төгрөг болжээ. Тэрбээр гурван тэрбум 820 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууцтай, 288 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus,570- 1,Land Rover,Range Rover- 1 машинтай, 130 сая төгрөгөөр үнэлэгдэх эзэмших, 1078м2-1, Эзэмших, 700м2-3 газартай, хадгаламжиндаа 344 сая төгрөгтэй, 379 сая төгрөгийн авлагатай, үнэт эдлэлгүй, таван компанид хувьцаа эзэмшдэг байна.


Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн жилийн орлого нь өнгөрсөн жилийнхээс 58 сая төгрөгөөр буурч 182 сая төгрөг болсон байна. Мөн гэр бүлийн орлого нь 10 гаруй сая төгрөгөөр буурч 74 сая төгрөг болжээ. Тэрбээр орон сууц 2, үйлдвэрлэл үйлчилгээний 2 байртай бөгөөд энэ нь нийт 371 сая төгрөгөөр үнэлэгддэг байна. 26 сая төгрөгийн Suzuki,Suzuki- 1 машинтай, 66 сая төгрөгөөр үнэлэгдэх Тэмээ-1, Ямаа-24, Хонь-83, Адуу-87 малтай. 23 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 22 сая төгрөгтэй, 10 сая төгрөгийн зээлтэй, Эзэмших, 344м2-1, Эзэмших, 484м2-1, Эзэмших, 547м2-1 газартай, гурван компанид хувь эзэмшдэг. 


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн орлого өнгөрсөн жилийнхээс 166 сая төгрөгөөс буурч 20 сая төгрөг болжээ. Харин гэр бүлийнх нь орлого огцом нэмэгдэж 56 саяас 420 сая төгрөг болжээ. 587 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, хоёр үйлдвэрлэл үйлчилгээний байртай, 68 сая төгрөгөөр үнэлэгдэх Suzuki,Grand Vitara- 1,Audi,A4- 1 машинтай, 16 сая төгрөгөөр үнэлэгдэх Эзэмших, 0,07 га-1, Өмчлөх, 0,07 га-1 газартай, хадгаламжиндаа 388 сая төгрөгтэй байна. 

Түүний гэр бүлийн орлого нь огцом өссөн нь анхаарал татахаар байгаа юм. 


Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханы орлого 2016 онд 134 сая төгрөг байсан бол 2017 онд 37 сая төгрөг болтлоо буурчээ. Гэр бүл нь 5 сая 760 мянган төгрөгийн орлоготой бол 220 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, нэг үйлдвэрлэл үйлчилгээний байртай, 16 сая төгрөгийн Toyota,Camry машинтай, 269 сая төгрөгийн хадгаламжтай, 15 сая төгрөгөөр үнэлэгдэх Эзэмших, 0.7 га-1, Эзэмших, 2457 м2-1 газартай аж. 

Тэрбээр Жол ХХК-т хувьцаа эзэмшдэг байна. 


Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн жилийн орлого 27 саяас 39 сая төгрөг болтлоо өсчээ. 91 сая төгрөгийн 1 орон сууцтай, 25 сая төгрөгөөр үнэлэгдэх Volkswagen,Touareg- 1 машинтай, Хонь-130, Адуу-30 малтай, Голомт банкинд 9 сая төгрөгийн зээлтэй, Соёмбо консалтинг ХХК, эрдэнэс таван толгой хк ХК-д хувь эзэмшдэг байна. 


Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнийн жилийн орлого 204 сая төгрөгөөс 65 сая төгрөг болтлоо буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 185 саяас 923 сая төгрөг болж өсчээ. Нэг тэрбум 286 сая төгрөгийн 5 орон сууцтай, бусад зориулалтаар ашигладаг 4 байртай, 65 сая төгрөгийн Lexus,GX460- 1 машинтай, 196 сая төгрөгөөр үнэлэгдэх Үхэр-53, Хонь-115, Адуу-79, Хурдан удмын адуу-42 малтай, 263 сая төгрөгийн Эзэмших, 2100м2-1, Эзэмших, 2855м2-1, Өмчлөх, 504-1 газартай, 209 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 164 сая төгрөгтэй байна. 

Тэрбээр Наян Тус ХХК, Ашид-Эрдэнэ ХХК, МЛСИ ХХК-д хувьцаа эзэмшдэг байна. 


Ингээд АРДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАРЫН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГТЭЙ ТАНИЛЦАНА УУ. 


АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Иргэн би монгол улсын иргэн.гэр бүлээрээ газраа авч чаддаггүй .яахаарааэд нар иим хэмжээнии газартай байнаа. Шудрага биш байна сумьяабазар газаргүй гэнээ хандгайтад их том газартанайх!ы гээд байгаа
2018/04/02 112.72.14.76
Зочин
Цогтбаатарынх худлаа л байна даа
2018/04/01 112.72.14.4
зочин
Энэ хүмүүсийн өмч хөрөнгө олсон хураасан цалин орлогоороо хөдөлмөр хийж бүтээсэн үнэн үү.гэдэг л бна.үнэн зөв цалин орлогоороо авсан бий болгосон бол ярих юм алга.худал хуурмаг арга зали авилгаар авса
2018/03/30 66.181.182.52
зочин
Би энэ улсад хүнд нөхцөлд 35 жил ажил хийжээ.хоёр өрөө байртай өөр зүйл алга даа.надад хадламж хашааны газар машин хувицаа мал үнэт эдлэл үл хөдлөх байр хаус бүгд алга даа.зөвхөн цалингаараа 35жил ами
2018/03/30 66.181.182.52
зочин
Сэтгэгдэл бичиж бгаа нөхөдүүд хөрөнгө орлого нууж хасаж бичлээ гэж бна.та нар чмөн адил нууж хасаж ах дүү хамаатан садан үр хүүхдийнхээ нэр дээр шилжүүлж таараа.мэдээж шүү дээ.шударга зүйл гэж байхгүй
2018/03/30 66.181.182.52
Зочин
Ямар ч авцалдаа муутай мэдээлэл байна. Хэдэн зуун саяын орлого олж байгаад гэнэт огцом буучих юм. Асуулт яагаад яагаад? Ингэж өөрсдийг хуурах, түүндээ итгэх өрөвдөлтэй л юм.
2018/03/29 202.9.40.204
АРД
ШАЛГА ШАЛГА БАС ДАХИН ШАЛГА ХӨРӨНГӨӨ НУУЖ ТӨРӨӨС ТӨРСӨН БАЯЧУУД ИХСЭЖ БАЙГАА ЭНЭ ЦАГ ҮЕД АХ ДҮҮ ТӨРӨЛ САДАНГИЙН ХҮРТЭЛ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.
2018/03/29 202.9.44.73
зочин
энэ хумуус бугд орлогоо багасгаж огсон байна . мэдуулэгээ дутуу огчээ . эд нарын хоронго аймшгийн юм байгаа.
2018/03/29 109.252.87.1
irgen
Хэнд гайхуулж байгаа орлогууд вэ!та нарын жүжигт ард түмэн итгэхгүй дээ сайн жүжигчид минь..Балай мэдээлэлээ больцгоо!
2018/03/29 103.14.38.130
зочин
худлаа бууруулж л бичээ бүз өөр яадаг юм
2018/03/29 66.181.181.46