8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийл Сакер: Эдийн засаг бидний тооцоолж байснаас хамаагүй эрчимтэй сэргэсэн

2018-03-29 13:15:00

Олон улсын валютын сан,  Монгол Улстай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа. Тус хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хоёрдугаар сард Жефф Готлеб ахлагчтай ОУВС-гийн ажлын хэсэг Улаанбаатарт ирж гурав дахь шатны үнэлгээг хийжээ.  Улмаар тухайн үнэлгээгээ захирлуудын зөвлөлдөө танилцуулан батлуулсан байна. Тодруулбал, ОУВС-ын захирлуудын зөвлөл манай улстай хамтарч хэрэгжүүлж буй хөтөлбөрийн 3 дахь үнэлгээг баталжээ. Ийнхүү Засгийн газрын үйл ажиллагааг, бодлогыг нь, гарсан үр дүнг нь ОУВС дэмжсэн. Сүүлийн 3 сарын дотор 1, 2, 3 гээд бүх үнэлгээг батлуулж чадсан байна. Энэ талаар  ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 
ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч  Нийл Сакер “Захирлуудын зөвлөлийн гишүүд хөтөлбөрийн хэрэгжилт дээр сэтгэл тааламжтай байгаа. Үнэлгээг баталснаар дараагийн санхүүжилт олгогдох үүд хаалга нээгдлээ. Эдийн засаг бидний тооцоолж байснаас хамаагүй эрчимтэй сэргэж, өндөр өсөлттэй гарч байна. Гадаад валютын нөөц ч эрчимтэй нэмэгдэж одоогийн байдлаар 3 тэрбум ам.доллар боллоо. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн нэг жилийн хугацаанд шийдвэртэй арга хэмжээ авсны үндсэн дээр ийм үр дүн гарлаа. Нэгэнт эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан учраас Засгийн газар цаашид урт хугацааны тогтвортой бодлогодоо анхаарлаа хандуулах хэрэгтэй” хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment