ЦЕГ-аас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг шалгаж эхэлсэн байна. Одоогоор ямар асуудлаар шалгаж эхэлсэн нь тодорхойгүй байна. Албан бус эх сурвалжийн мэдээлэлээр нийтлэлч Баабарын “Бурхан минь, биднийг дээрэмчдээс авраач” нэртэй нийтлэлтэй холбоотой гэв. Тус нийтлэлд Нийгмийн даатгалын ажилтнууд өндөр настнуудын гэрээр явж тэднийг амралтад амраахыг хүсдэг. Амрахгүй бол нийгмийн даатгалын сангаас орж ирэх мөнгийг хувааж авах талаар санал тавьдаг тухай мэдээлэл бичигдсэн байсан юм.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг шалгаж эхэлжээ
2016-02-01 08:45:00