8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюутолгойн гэрээг цуцлах үндэслэлийг танилцуулна

2018-03-30 08:36:18

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:30 цагт: 
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн байранд Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны тайлангийн хурал болно.

10:00 цагт: 60 сая төгрөгийн шагналын сантай “Камержуулалт-2” болзолт уралдааны талаар   Нийслэлийн цагдаагийн газрынХурлын танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа

10:00 цагт: “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь “Хил дамнасан арилжаа хийх тухай” хэвлэлийн бага хурал зарлалаа. Хаяг: Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр 2 дугаар давхарт.

11:00 цагт: Хотжилтоос үүдэлтэй байгаль орчны тулгамдсан асуудлуудыг бүтээлч зурагт хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх нийгмийн төслийн үзэсгэлэн Шангри-Ла Худалдааны Төвийн 1-р давхарт болно.

11:00 цагт: Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Статистикийн газраас "Эдийн засаг нийгмийн өнөөгийн байдал"-ын талаар мэдээлэл өгнө.

11:00 цагт: "Оюутан цэрэг" сургалтын нээлтийн ажиллагаа “Нийслэлийн иргэний танхим”-д болно.

11:00 цагт: Мишээл экспо төвд "АЙ ТИ ЭМ-2018-Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн" нээлтээ хийнэ.

11:30 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН, ИЗНН, МҮАН, Ногоон намын дарга нар Оюутолгойн гэрээг цуцлах үндэслэлийг танилцуулахаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

MN-Мэдээллийн төвд

11:30 цагт: УБТЗ ХНН-ийн удирдлагын үйл ажиллагааны талаар төмөр замчид байр сууриа илэрхийлэхээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
14:00 цагт: ЭХЭМҮТ, УГТЭ болон "Самсунг" эрүүл мэндийн төвийн хамтран хэрэгжүүлж буй "Зүрхнээс зүрхэнд" төслийн талаарх мэдээллийг сонирхоорой.
 
12:00 цагт: Олон Улсын эмч нарын өдрийг тохиолдуулан “АЛТАН ГАРТ ЭМЧ – ШИЛДЭГ ЗАЛУУ” шалгаруулах ёслолын арга хэмжээ Тусгаар тогтнолын ордны 2 давхарт Eсlipse ресторанд зохион байгуулагдана.
 
12:00 цагт: “Зочлох үйлчилгээний мэргэжлийн аврага шалгаруулах тэмцээн, “HORECA EXPO- 2018” зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэнгийн нээлт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд болно.

14:00 цагт:  "Багшийн хөгжлийн ордон"-д “Давсны зохистой хэрэглээг дэмжих сургуульд суурилсан арга хэмжээ” сэдэвт сургалт болно.

14:00 цагт: Хангарьд ордны 14 давхарт "Хүндэтгэлийн танхим"-д "Нийслэлийн орон сууцны корпораци" Германы GIZ-ийн бүс нутгийн "Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус" төслийн нэгжтэй "Эко хотхон" төслийг хэрэгжүүлэх хамтран ажиллах санамж бичиг байгуулна.
 
14:30 цагт: Шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” ёслолын арга хэмжээ МҮЭСТО-нд болно.
 
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс "Чанарын соёл- Чанарын дотоод баталгаажуулалт" олон улсын хурлыг ТУУШИН зочид буудлын "Соёмбо" танхимд зохион байгуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Gereeg tsutslax bish yaj saijruulax ve gedgee yamaar yum ene gereeg tsutslasnii daaraax xor urshgiig bodoj bgaa xun neg alga
2018/03/30 203.169.48.146
  • Recent
  • Most Read
  • Most Comment