8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Мөнх-Эрдэнэ: Д.Пүрэвдаваа Ц.Элбэгдорж миний ард байгаа шүү гэж гишүүдийг сүрдүүлдэг

2018-03-30 08:43:00

Баянзүрх дүүргийн АН-ын гишүүн Б.Мөнх-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.

-Үүргийн даргадаа таалагдаагүй гэх шалтгаанаар 3 хүүхэдтэй хүний халамжийн мөнгийг олгоогүй тохиолдол байна-

-БЗД-ын АН-ын дотоод сонгууль нэлээд маргаантай болж өнгөрлөө. Үүнтэй зэрэгцэн БЗД-ын АН-ынхан зарим нөхөд Худалдаа хөгжлийн банкинд хуурамч данс нээж гишүүдийн татварын мөнгийг хууль бусаар хурааж авсан гэх яриа гараад байна?

-Баянзүрх дүүрэгт явагдсан сонгууль маргаантай болж өндөрлөсөн. Тухайн сонгууль болдог өдөр ямар ямар зөрчилтэй, хууль бус зүйл гарсан гэдгийг ард түмэн бүгдээрээ харсан, үзсэн. Үүнээс гадна Баянзүрх дүүргийн АН-д маш олон хууль бус зүйл хийсэн. Зарим нь Эрүүгийн, гэмт хэргийн шинж чанартай зүйл олон байна. Жишээлбэл, АН-ын гишүүдийн татварын мөнгийг хууль бусаар хувь хүний нэр дээр нээсэн данс руу хийлгэж авсан хэрэг гарсан. Хувь хүний нэр данс дээр нээсэн болохоор яг тэр гэх мэдээлэл бидэнд байхгүй. Банк мэдээж бидэнд энэ талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Их хаалттай байгаа.

Саналын эрхтэй гишүүд жилийн 13 мянган төгрөгөөр төлсөн байсан. Гишүүдэд дансны дугаараа өгч тийшээ мөнгөө хийхийг шаардсан байсан. Саналын эрхтэй гишүүд татварын мөнгөө төлсөн ч саяны сонгуульд оролцож чадаагүй. Оролцох эрхгүй байсан. Учир нь татварын мөнгө нь намын данс биш хувь хүний данс байсан болохоор намын бүртгэлд татвараа төлсөн гэж ороогүй. Бүртгэгдээгүй гэсэн үг. Гэтэл энгийн гишүүд нь буруу ойлголттой яваад байдаг. Бид татвараа төлчихсөн гээд.

-Хэн гэдэг хүний нэр дээр Худалдаа хөгжлийн банкинд данс нээсэн юм бэ. Нийт хэчнээн гишүүд татварын мөнгөө хийсэн бол?

-Хэн гэдэг хүний нэр дээр данс нээсэн талаар банкны зүгээс бидэнд ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа. Нийтдээ 100 гаруй сая төгрөг энэ дансаар орж гарсан гэх мэдээллийг олж авсан. Хамгийн сүүлийн мөнгө нь битүүний өдөр орж гарсан байсан. Энэ бүгд бидэнд баримтаар байна.

-БЗД-ын АН Дотроо маш их хууль бус зүйл хийсэн-

-Баянзүрх дүүргийн АН-ын байрыг түрээсэлдэг, барьцаанд тавьсан гэсэн яриа байдаг. Энэ үнэн үү?

-Намын байрыг барьцаанд тавьсан гэх яриа гарсан. Энэ талаар бол би сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай дүүргийн АН гишүүддээ ангилж ялгаж харьцдаг, гишүүдэд маш хаалттай байдаг. Намын гишүүд нь намынхаа байраар орж гарч, мэдээлэл авах, мэдээллээ солилцох бүрэн эрхтэй. Гэтэл зарим гишүүдээ оруулдаггүй. Хэн чамайг орж гэсэн юм, ямар ажлаар ирж байгаа,хэн явуулсан юм, юу хийх гэж байгаа гээд шалгааж байцааж оруулдаг. Зармыг нь огт оруулдаггүй.

Дотроо маш их хууль бус зүйл хийсэн. Үүнийг мэдсэн гишүүд ил тод нээлттэй дотоод сонгууль явуулахаар болоход энэ сонгуулийг будлиантуулсан. Гэхдээ бид сонгуулиа амжилттай хийж дуусгасан.

-Намын шат шатны байгууллагад хууль бус үйлдэл хэтэрч, хэн нэгэн эрх мэдэлтний нэр нүүр барьж гишүүдээ сүрдүүлдэг зүйл их байна гэж та ярьж байна. Чухам яг хэний нэрийг барьж юу гэж гишүүддээ дарамталж байна вэ?

-Намын гишүүн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цалингаа хасуулж байна-

-Энэ бүхэн намын нэр хүндтэй холбоотой асуудалд учраас дотроо асуудлаа ярьж шийдэх хэрэгтэй гэсэн бодолтой олон мянган гишүүд байсан. Гэтэл дотоод сонгуулийг будлиантуулах гэж үзлээ. Хууль бусаар гишүүдийн татварын мөнгийг хурааж авсан. Гишүүдэд хаалттай гэх мэт маш олон асуудал Баянзүрх дүүргийн АН-д байна.

Намын үүргийн даргадаа таалагдаагүй гэх шалтгаанаар гурван хүүхэдтэй хүний халамжийн мөнгийг олгоогүй тохиолдол байна. 20 жил амьдарсан иргэний газрыг нэг өглөө босоод ирэхэд танилдаа зарчихсан. Гэх мэтчилэн маш олон хууль бус зүйл бидэнд баримттайгаар байна.

Баянзүрх дүүргийн дарга асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа Ц.Элбэгдорж миний ард байгаа шүү гэж гишүүдийг сүрдүүлдэг. Яг ингэж хэлсэн яриа нь бидэнд дуу хураагуурт хадгалагдсан байгаа. Аудио болон видео бичлэг бидэнд бий. Би баримттай зүйл ярьж байгаа шүү. Энэ бүхний нотлох баримт байна. Миний цахим хуудаст лайк дарсныхан төлөө цалингаа хувьлуулж байсан хүн бий. Нэг үгээр хэлбэл намын гишүүн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цалингаа хасуулж байна. 

Мөнх-Эрдэнэ гэдэг хүний оруулсан пост, сэтгэгдэл дээр дэмжиж лайк дарсан байна гэх шалтгаанаар цалингийн тодорхой хувиар торгуулсан хүн байна. Ардчилан хамгийн үнэт зүйл бол иргэн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх эрх чөлөөтэй байдаг. Гэтэл энэ үнэт зүйлийг алдагдуулж байна.

-Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа энэ тэмцлийн цаана байгаа гэсэн үг үү?

-Мэдээж. Д.Пүрэвдаваагийн энэ хууль бус тэмцэлд дандаа төрийн албан хаагчид явж байна. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хална, солино гэх мэтээр айлган сүрдүүлж ажлуулж өөрийнхөө төлөө зүтгүүлж байна. Хорооны засаг арга, хэсгийн ахлагч нар энэ хүний л төлөө ажиллаж байна. Өнөөдөр хоолтойгоо, цалинтайгаа үлдэхийн тулд төрийн ажлыг умартаж, тэр хүний л төлөө хий гэснийг нь хийж байна.  

-Баянзүрх дүүргийн АН-д нийт хэчнээн гишүүн байна вэ?

-Гишүүдийг саналын эрхтэй, эрхгүй гишүүн гэж ангилж үздэг. АН-ын гишүүнд болоод батлахаа авчихаад сая татвараа төлөөгүй, төлсөн гээд олон гишүүд байна. Яг хэчнээн гишүүн байгаа, татвараа төлдөг, саналын эрхтэй хэдэн гишүүн байгаа талаар бидэнд ямар мэдээлэл байхгүй байна. Энэ талаар мэдээлэл авъяа гэхээр өгөхгүй гэдэг. Яагаад гэж асуухаар юу ч хэлдэггүй, ямар нэгэн тайлбар хэлддэггүй.

Д.Пүрэвдаваа гэдэг энэ хүн л ийм зүйл хийлгүүлж байгаа. Энэ хүн Баязүрх дүүргийн АН-ын гишүүдийн жинхэнэ тоог нуудаг, хаадаг дардаг. Өөрт ашигтай зүйл дээр гаргаж ирж ашигладаг учраас тэр. Намын үүр дээр шинээр гишүүн болж очих гэхээр батлах өгдөггүй. Чи хэний хүн юм, хаанаас ямар зорилготой ирж байгаа гэх мэтээр хардаж сэрдэж бүртгэж авдаггүй.

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mongol
AN iin butral ehelvee. Odoo MAN maania unscval saihan daa.
2018/03/31 27.123.214.115
sah
er ni bayn zurhchuud purevdavaagaas salah yumsan muu zaluu dandaa hor hutgana ehner huuhdedee tuslaad duugai muruuruu yavaasai....
2018/03/30 43.242.242.140
зочин
баянзүрхийн 6р хорооны дарга ан-н үүрийн хурлаа огт хийдэггүй худлаа тайлан гаргадаг хамтран амьдрагчаа иргэдийн хурлын даргаа болгочихсон ман-н нууц дарга ингээд ан сөнөж байгаа биз дээ гоё гоё
2018/03/30 202.21.103.46
Irgen
Ter huzuugui hulgaichiig barij horvvol taarna ard tumneer doog dohuu hiisen hudlaa yridag archaagui hujaa
2018/03/30 103.26.195.219
Иргэн
Элбэгдоржиин гар хөлүүдииг 'авчих хэрэгтэй ялангуяа цагдаа шүүх атг дэх
2018/03/30 112.72.14.172
ЭБИ
ЭЛБЭГДОРЖИЙН ХҮР ХОРХОЙНУУДЫГ ЗАЙЛУУЛАХААС НААШ АРДЧИЛСАН НАМ ЦЭВЭРШИХГҮЙ ЭЭ
2018/03/30 203.91.115.41
иргэн
Энэ залуу овоо л юм шиг байсан, улстөрд ороод өнгөрөх нь дээ. Өөрөөр сайхан хийж бүтээгээд сайхан амьдарч чадахгүй л байгаам байх даа. Зи, Пүрэвдаваа, Женко бүгд л адил, эрх ашгийн л зөрчилдөөн шүү дэ
2018/03/30 203.91.119.66
зочин
Энэ Баттулгын өөртөө тохируулж ажилд авсан хүн бүр төрд нийгэмд гай тарих юм.Баасан авгай,энэ Пүрэвдаваа,Уянга,Алтанхуяг,З.Энхболд яанаа яана.Өөрөө л хүнд байдалд байнга орнодоо
2018/03/30 103.212.116.200
  • Recent
  • Most Read
  • Most Comment