8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Энхтөрийг Сүхбаатар аймгийн Засаг даргаас огцрууллаа

2018-03-30 10:38:42

Энэ сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийн үйл ажиллагааг хангалтгүй гэж үнэлээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар огцруулах санал гаргаад байсан.  Тодруулбал, тус аймигийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит хуралдаанаар аймгийн ИТХ-ын 32 төлөөлөгчийн олонхийн санал буюу нийт 20 төлөөлөгч саналаар дэмжиж Засаг дарга З.Энхтөрийг огцруулах санал гаргасан. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг хүлээн авч З.Энхтөрийг тус аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан байна. Хууль тогтоомж зөрчиж чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргаа огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлаад байсан юм 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment