8o
Улаанбаатар хот
mobile menu

1, 2-р бүсийн өрхүүдийн газрыг орон сууцны урьдчилгааны 30 хувьд тооцож зээл олгоно

2018-03-30 11:08:14

Нийслэлийн агаарын бохирдлын 1, 2 дугаар бүсэд амьдардаг орон сууцгүй, 0.04 га–аас багагүй газартай иргэд үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр борлогдоогүй байгаа орон сууцнаас нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаар дамжуулан орон сууцны урьдчилгаа 30 хувийг газраараа солин зээлд хамрагдах боломжийг бүрдүүлээд байна гэж Эдийн засгийн чуулганы хуралдаанд НЗД-ын орлогч П.Баярхүү илтгэл тавьсан байна. 

Тэрээр "Өнөөдрийн байдлаар орон сууцны ипотекийн урьдчилгаа 30 хувийн санхүүжилтийг Нийслэлийн орон сууцны сангаас 63 иргэнд олгож, нийслэлийн газрын санг 3.8 га-аар нэмэгдүүлсэн. Улаанбаатар хотын бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхээр Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулан НИТХ-аар батлуулсан. Хотын төвлөрлийг сааруулах, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ суурьшлын бүсийг ажлын байр, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хамт төлөвлөсөн. Улаанбаатар хотод Ханын материал орчим, Баянголын ам, Яармаг спорт цогцолборын орчим, Авто худалдааны төв, Морингийн даваа, Био-сонгино болон Улиастай ам зэрэг 7 байршилд шинэ суурьшлын бүс, түрээсийн орон сууцыг цогцоор нь хөгжүүлснээр 10,556 айлын орон сууц ашиглалтад орно" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
к
манай хотын дэд дарга жүжигчин энэ хөөрхөн нүдтэй банди шүү даанч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хот аль болох бодитой тооцох наад захын мэдлэггүй просто мариагийн дүрд тохирох тахиан гавалт юм даа кк
2018/03/30 27.123.214.103
zochin
Hashaa baishinga 30 huwdan tootsood ogoh hun howor baihda
2018/03/30 27.123.214.102
damia
1.2-r busiin gazar 50-100 saya bolood baihad baishin dotorh baishin abah tiim teneg shiidber gargadag hun baih uu bodood uz dee darga nar mini
2018/03/30 66.181.160.3
damia
ta nar ard tumnee bitgii doromjil
2018/03/30 66.181.160.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment