8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Шийлэгдамбад авлига өгсөн Осорын Даваасүрэн гэж хэн бэ?

2016-02-01 09:17:00

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх хэргээр саатуулагдаж байгаад оны өмнө батлан даалтад гарсан билээ. Тэрээр 461 дүгээр ангид саатуулагдаж байгаад бие нь муудаж Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт хэвтэж байгаад гарсан юм. Тэгвэл тэрээр өнгөрсөн долоо хоногт өөрийг нь торны цаана суулгах шахсан 500 сая төгрөгийн эзнийг илчилсэн захидлыг олон нийтэд хүргэсэн.

Тодруулбал, Г.Шийлэгдамбын ажлын өрөөний сэйфнээс илэрсэн 500 сая төгрөгийг өөрт нь хэн өгсөн, тэр мөнгийг хэн авах байсан зэргийг захидлаараа дамжуулан илчилсэн юм. Уг захианд “Г.Шийлэгдамба нь Ерөнхий сайдад Эрүүл мэндийн сайдаас огцоръё гэх өргөдлийг өөрийн хүсэл эрмэлзлээр бичээгүйгээс гадна өрөөндөө хадгалж байсан 50 мянган ам.долларыг намын дарга Н.Энхбаяртаа өгсөн. Хэрэв баривчлагдаагүй бол нэмж 120 мянган ам.долларыг нэмж өгөх гэж байсан” тухай дурдсан байсан юм.

Ингэхдээ “Миний  бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 000 $-ыг 2015.11.4-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМС-ын Яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 000 $-ыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан юм. Эцэст нь уг асуудал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад журмын зарим нөхөд маань бодит үнэнийг илт гуйвуулан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна” хэмээн захиандаа бичсэн.


МАХН-ын ерөнхий нягтлан Ц-г өнгөрсөн баасан гаригт буюу нэгдүгээр сарын 29-нд АТГ-аас баривчилжээ.


Тэгвэл энэ Г.Шийлэгдамбын захианаас болж МАХН-ынханд нэлээд асуудал үүсээд байгаа сурагтай. АТГ-ын алба хаагчид тус намын байранд очиж нэгжлэг хийсэн байна.  Улмаар ерөнхий нягтланг нь баривчилсан бөгөөд шөнө болтол байцааж байгаад явуулжээ.     

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

- Энэ жүжгийн гол дүрд би тоглохгүй.

Захианы талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр: “-Би тэр захиаг олж уншлаа. Гэхдээ манай Г.Шийлэгдамба шиг хүн арай тийм захиа бичихгүй. Ний нуугүй хэлэхэд би намын дарга нь. Манай Г.Шийлэгдамба намын Ерөнхий нарийн бичгийн дарга. Бас миний хайртай дүү. Урьд нь ч гэсэн Г.Шийлэгдамбыг дэмжиж Эрүүл мэндийн сайд болгосон гээд яриад байвал их юм байна. Чадалтай, хүн чанартай гэж бодож хамгийн итгэлтэй хүмүүсийнхээ нэгээр боддог.

Захиаг нь би хуурамч захиа гэж бодож байна. Би Г.Шийлэгдамбынхаа гарын үсгийг шинждэг хүн биш. Ямар ч байсан хуурамч захиа гэж бодож байна. Зарим нэг хэллэг нь Г.Шийлэгдамбынх биш байна лээ. Эсвэл маш их сэтгэл санааны хүнд дарамтанд ороод бичсэн байж магадгүй гэж бодож байна.

Уг нь Г.Шийлэгдамба дарга намын санхүүжилтийн хандивыг цуглуулах ажлыг хийдэг хүн л дээ. Үүгээр далимдуулж Н.Энхбаяр болон МАХН руу дайрах гэж байгаа бол ёстой хуучирсан пянз л байна. Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй гэж байгаа бол энэ жүжиг ахиад газар авахгүй.

Би хувьдаа нэг ч төгрөг аваагүй. Магадгүй Н.Энхбаяр намаа толгойлоод сонгуульд оролцвол сонин үр дүн гарч болно гэж ард түмэн хараад байгаа болохоор үүнийг зогсоох гэж байгаа бололтой юм. Одоо бол МАН-ын ч тэр АН-ын ч тэр нэр хүнд их муу байна” хэмээсэн.

Тэгвэл энэ дуулианы гол баатар болоод байгаа Г.Шийлэгдамбад авлига өгсөн О.Даваасүрэн гэж хэн бэ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр О.Даваасүрэн нь УИХ-ын гишүүн Ч.Улааны эхнэрийн дүү хэмээн мэдээлж байна. Гэвч дуулианы эзэн нь Гааль, Татварын ерөнхий газрын Татвар хариуцсан орлогч дарга Оросоогийн Даваасүрэн биш аж. Г.Шийлэгдамбад авлига өгсөн гэх О.Даваасүрэн нь Осорын Даваасүрэн гэх хүн бөгөөд IT-гийн бизнес хийдэг нэгэн.

Мөн тэрбээр Г.Шийлэгдамбын аавынх нь найз, дотны хүн нь гэнэ. Осорын Даваасүрэн нь 1958 онд төрсөн 58 настай хүн юм байна.

Тэрбээр АТГ-ынхан Г.Шийлэгдамбыг баривчилах үед хамт баривчлагдсан бөгөөд өдгөө ч саатуулагдан шалгагдаж байгаа аж.

Тухайн үед Эрүүл мэндийн яаманд IT-гийн томоохон тендер зарлагдах гэж байсан тул түүнийг ийнхүү их хэмжээний авлига өгөх гэж байсан гэж байж болзошгүй аж.

Б. Тайван

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Шийлэгийн аав гогцоо нь юм биш үү
2016/03/21 103.17.108.42
Зочин
Осорын Даваасурэн гэдэг нь Гаалийн дарга байсан Осорын Ганбатын дуу мон уу. хэрвээ дуу нь мон бол монгоны эх сурвалж нь бохир монго байх магадлалтай шуу. шалгах хэрэгтэй.
2016/02/08 103.17.108.42
mgl hun
Tsever abilgal l bna shu dee
2016/02/03 103.17.108.42
zochin
enkhbayar boloogvi ee,uur olon hvniig hutgalnaa ene chun dunguj ehlel n shvv dee yamar muuhai horchin,avligach hvn be?ug n tvrvvchiin hereg n yagaa ch vgvu bgaa sh ee,tursun dvv enkhtuyagaa nuugaad yostoi hog doo hog.
2016/02/03 103.17.108.42
Зочин
Энхбаяр чадварлаг сайн хүн гээд энэ хүнд итгэчихсэн ,хир халдаахгүй л байсан даа. Ойр дотны хүмүүс нь Энхбаярын араас хутгалах юм даа.
2016/02/02 103.17.108.42
Гуцдаг гурнак вэ, олигтой эр хүн байна гэж дарамт орж, нэг муу сайд хийсэн болж олсон бүхнээ тэр муу хөгийн мууран нүдтэй тэнэмэл юманд аваачиж өгсөөр байхыг хэлэх үү???? Тэгээд зовонгуут нь бүгд л үнэсэнд хаясан шалз мэт хөөсөн байна ш дээ, намын байраар
2016/02/02 103.17.108.42
ГАЛДАН
ӨВӨРХАНГАЙХАН МАНЖИД УРВАДАГ ӨНДӨР ГЭГЭЭНЭЭСЭЭ ЭХЛЭЭД ЯСНЫ УРВАГЧ ЭХЛЭЭД МАН-С УРВАСАН ДАРАА НЬ МАХН-С АН-Д УРВАЖ НОЁНОО БАРЬЖ ӨГӨӨД БАГА ЯЛ АВНА ГЭЖ ТОХИРЧЭЭ
2016/02/01 103.17.108.42
шийлнгдамба олиггүй л хүн бна даа.эр хүн шиг л байх хэрэгтэй ш дээ.урвагч хүн бна.түүхэнд урвагчаар үлдэнэ.гэр бүл нь урвагчийн гэр бүл гэж дуудагдна
2016/02/01 103.17.108.42
ATG-nhan zuwhun MAHN-n uudiig sahiad suuj bdag ajiltai uls uu?
2016/02/01 103.17.108.42
О.Даваасүрэн 1958 онд төрсөн юм байна. Тэр үед нь буюу 1958 онд Айти-н томоохон тендер зарлагдах гэж л байсан юм байна ш дээ. Ойлгож ядаад байх юу байна? хэхэ
2016/02/01 103.17.108.42
MARLAA
UAMAR IH MONGOTEI HUMUUS BE, ABCN BAIGAA NI CN OGCN BAIGAA NI CN DOLLARIIG MUANGA MUANGAAR NI UARIH UM AA, UAJ OLDOG BNAA,
2016/02/01 103.17.108.42
Зочин
Миний мэддэг Даваасүрэн бна. Манай нам (махн) гээд л их л сүрхий яриад явдаг байснийг мэдэхийн. Хамаг байдгаа барьж байж ч мэдэх нэг тийм онгироодуу хүн л дээ зайлуул. Энэ хоёрыг хэлмэгдүүлчихсэн юм биш биз дээ таминь ээ
2016/02/01 103.17.108.42
ТЭНЭГ
СЭТГҮҮЛЧИД ХҮНИЙ НЭР УСЫГ БАТАЛГААТАЙГААР ЗАРЛАЖ БАЙГААЧЭЭ
2016/02/01 103.17.108.42
Зочин
Энхбаяр мэдээж авилгатай тэмцэх газар болон ерөнхийлөгч хоёр ,өөрийг нь өө сэв олох гэж хамаг цаг заваа зарж,хүч тавин анхаарлаа өчүүхэн ч холдуулахгүй мөрдөж мөшгиж байгааг мэдэж байгаа тул сонгууль ойртож байгаа энэ цаг үед тийм гоомой юм хийж,авилгада
2016/02/01 103.17.108.42
гишүүн оүуна
лхагвацэдэн, шийлэгээ 2 -ийн нүцгэн зураг намын байранд авахуулсан байна уу
2016/02/01 103.17.108.42
jaa lam
sainiig dagval sarnii gerel muug dagval mogoin horlol Enhbayariig dagaj sainaa uzehgui gedegiig oilgosongui mangar batsaan neg l ih tom tom peediigeed yavaad baisan umaa ingej muugaa uzej tumen olnii shivshig boloh gej naad avilgaliin tiiren shulam chin c
2016/02/01 103.17.108.42
1958 ond IT-iin tomoohon tender zarlagdah gej baisan baina, oilgohgui baina u
2016/02/01 103.17.108.42
Өөө ядаж байхад яасан ойрхон нэртэй овогтой улсав дээ андуурахаас яадгийн
2016/02/01 103.17.108.42
Ха ха хайртай дүү
2016/02/01 103.17.108.42
Zochin
Eagle tv r yarisan zuil iig bichje.busdaas eh survalj hulgailaha boli .taivan guai
2016/02/01 103.17.108.42
Зочин
О. Даваасурэн гэж яг хэн юм бэ. Толгой эргуулсэн нэг юм бичиж. Улааны залуу авгайн дуу , МАХН- н нарийн бичгийн дарга О. Лхагвацэдэнгийн торсон дуу ГТЕГ- н дэд дарга О. Даваасурэн юм бишуу ? Эд нар чинь бугдээрээ Шийлэгдамбатай маш ойрхон байсан хумуус !!
2016/02/01 103.17.108.42
AAAAAAAAAAAAAAA
AUGAA AVILGALCH BOL AUGAA L BDAG YUM BNA...ZANGAA TAVIHGUI EE ENE HUN
2016/02/01 103.17.108.42
davaasuren gej aaviinh ni naiz gej hun bdag ter hun mondoo mon tiim hun bdag
2016/02/01 103.17.108.42
hoer uur o.davaasuren yarigdaad bhin yag alin ymbee setguulchid yalgaj salgaj uguuchee
2016/02/01 103.17.108.42
hh
sogtuu novsh bichijee tailahiin argagui galzuu hunii uduriin temdeglel shig
2016/02/01 103.17.108.42
О.Даваасүрэн нь 1958 онд төрсөн бөгөөд тухайн үед Эрүүл мэндийн яаманд IT-гийн томоохон тендер зарлагдах гэж байжээ. Ene uguulberiin utgig heleed uguh hun baina uu
2016/02/01 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment