8o
Улаанбаатар хот
mobile menu

Хол газар явахаар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой

2018-03-31 10:20:00

  Үс засуулбал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 06.35-19.17
Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй 
Суудал: Төмөр
20:38 цагт сар тэргэл болно.
  Аргын тооллын 3 сарын 31, Санчир гараг. Билгийн тооллын 15, Тугчин одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment