8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Д.Энхтуяа "Алтан чагнуур"-ын эзэн боллоо

2018-03-31 11:20:00

Жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг дэлхийн эмч нарын өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхийн улс орнууд эмч нарын эрхийг хамгаалах зорилгоор энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн билээ. АНУ-д 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн байна.   Манай улсад эмч нар энэ өдрийг олон нийтэд  өвчний эсрэг таниулан сурталчлах, эдгэрсэн хүмүүс эмчдээ чин сэтгэлийн үгээ хэлдэг.  Энэ хүрээнд “Алтан чагнуур” шилдэг эмч шалгаруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тус уламжлалын дагуу “Алтан чагнуур" ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өчигдөр боллоо. “Алтан чагнуур” шалгаруулах арга хэмжээнд 60 гаруй эмч бүтээлээ ирүүлснээс 12 эмчийг шалгаруулсан байна. Тодруулбал, 

 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн эрхлэгч О.Баярмаа

ХСҮТ-ийн мэс заслын клиникийн толгой хүзүүний тасгийн эрхлэгч Г.Пүрэвдорж

Нийслэлийн Амгалан амаржих газрын Төрөх тасгийн эрхлэгч Х.Цэцэгдэлгэр

Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн эрхлэгч Ж.Ганбаатар

Архангай аймгийн Өгийнуур сумын ЭМТ-ийн их эмч Д.Галбадрах

СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Д.Энхтуяа

Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн Хүүхэд өсвөр үеийн их эмч М.Цэвээн

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Хэрх үе, судлал, Үе сэргээх төвийн эрхлэгч М.Отгонбаяр

Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн эрхлэгч, зөвлөх О.Эрдэнэбилэг

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Лавлагаа лабораторийн эрхлэгч Н.Цэрэнбүжид

Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний их эмч П.Цэцэгням

АӨСҮТ-ийн Хүүхдийн тасгийн эрхлэгч Г.Дашиймаа шалгарч Алтан чагнуурын эзэн боллоо_. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл