8o
Улаанбаатар хот
mobile menu

БНХАУ-ын иргэнээс 17 сая төгрөг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ

2018-03-31 11:40:00

БНХАУ-ын иргэний гэрт хүч хэрэглэн нэвтэрч, биед нь гэмтэл учруулан 17 сая төгрөгийг нь дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа.Хэрэг энэ сарын 27-ны өдөр гарсан бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт түр оршин сууж байсан гаднын иргэнийг нийслэл хотод оршин суух хаягтай 23-29 настай, М, Т, Б нар бүлэглэн зохион байгуулалттай үгсэн тохирч дээрэмджээ.

Хоёр сэжигтнийг Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилсны эцэст  48 цагийн дотор шуурхай  илрүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл