8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг хууль зөрчсөн гэв

2018-03-31 12:00:00

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг нэр бүхий иргэн хууль зөрчсөн хэмээн үзэж  Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.  Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шаардлагыг хангаагүй байхад Л.Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчсөн хэмээн гомдол гаргасан байна. Энэ дагуу аймгийн Засаг даргаар томилсон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хэлэлцэх байсан ч ирэх сарын 6 хүртэл хойшилжээ. Хуралдааныг маргагч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулсан юм.

Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамж нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хийхээр товлоод байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment