8o
Улаанбаатар хот
mobile menu

Кемерово хотын худалдааны төвийн захирлыг баривчилжээ

2018-03-31 12:10:00

ОХУ-ын Кемерово хотын худалдааны төвийн захирлыг цагдаа нар өчигдөр баривчилжээ.  ОХУ-ын Мөрдөн Байцаах Хорооны мэдэгдэлд худалдааны төвийн галын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй Юлия Богдановаг баривчилсныг мэдээлсэн байна. Богданова нь “Зимняя Вишня” нэртэй худалдааны төвийг эзэмшдэг Кемеровогийн Чихрийн Үйлдвэр нэгдлийн ерөнхий захирал аж. Тус түймэрийн улмаас 68 хүн амь насаа алдаад байгаа бөгөөд үүнээс 43 хүүхэд амь насаа алдаад байгаа билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл