8o
Улаанбаатар хот
mobile menu

14 хүн хүчиндэх гэмт хэргийн хохирогч болжээ

2018-03-31 13:00:00

Сүхбаатарын талбайд болох хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулах "ДАХИН ТЭВЧИХГҮЙ" тайван жагсаал болох гэж байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах хууль эрхзүйн орчныг сайжруулах, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдээ хамгаалах гэсэн гол зорилгын хүрээнд жагсана гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байгаа юм. Дашрамд хүчирхийлэлтэй холбоотой нэгэн мэдээлэл дуулгахад 2018 оны эхний хоёр сард гэр бүлийн хүчирхийллийн 7368 дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 135 иргэн хохирсноос нэг хүн амь насаа алдаж, 14 хүн хүчиндэх гэмт хэргийн хохирогч болжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл