8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Отгонжаргал НЬЮ-ЙОРКТ түрүүллээ

2018-04-01 10:20:00

Чөлөөт бөх, сонгомол бөхийн Билл Фарреллийн нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн өчигдөр АНУ-ын Нью-Йорк хотын Манхаттен дүүргийн “Нью-Йорк Атлетик” клубийн спорт зааланд эхэллээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн жингийн барилдаан болоход 2017 оны цэргийн дэлхийн аварга, Испанийн Гранпригийн хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбаатарын Отгонжаргал 55 кг-ын жинд түрүүлжээ. Тэрбээр эзэн орны Саманта Клингелийг 12:2-оор, Ронна Хитоныг 10:0-ээр ялсан байна. Тэмцээнд АНУ, Монгол, Бенин, Канад, Израиль, Казахстан, Молдав, Перу, БНСУ, ОХУ, Тажикистан, АНЭУ, Украин, Венесуэль гэсэн 14 орны бөхчүүд зодоглож байгаа бөгөөд өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн жингийн барилдаан болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл