8o
Улаанбаатар хот
mobile menu

“АРСЛАН” клубын өсвөрийн бөхчүүд ЯКУТАД хүч үзэж байна

2018-04-01 11:00:00

“Монраель-1976” олимпийн наадмын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Якутын нэрт бөх Павел Пинигиний 65 насны ойд зориулсан чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн (2001-2003, 2004-2005 он) ОХУ-ын Сахагийн “Триумф” спортын ордонд болж байна. Тэмцээнд Монгол, Казахстан, БНСУ, ОХУ-ын бүгд найрамдах улс, муж, хотуудын өсвөрийн бөхчүүд өрсөлдөж байна. Манай улсаас “Арслан” клубийн дасгалжуулагч Ч.Пүрэвбаярын удирдлага дор 2001-2003 оны 45 кг-ын жинд А.Энхболд, 51 кг-д Г.Батнасан, 55 кг-д Б.Баярбаатар, 110 кг-д Н.Сүхбат, 2004-2005 оны 32 кг-д Ш.Буянбат, 38 кг-д А.Эрдэнэмөнх, 42 кг-д Т.Тэнгис, Г.Төгөлдөр, 60 кг-д Б.Тэмүүлэн, Т.Баатарцогт гэсэн тус клубийн 10 тамирчин оролцож байгаа юм. Тус тэмцээнийг олон улсын шүүгч Лутбаярын Ганзориг дэнсэлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл